Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Украины нийслэлд албан ёсны айлчлал хийх үеэр Киевт хүчтэй дэлбэрэлт болжээ.  Дотоод хэргийн яамны мэдээлснээр, хот руу хэд хэдэн далавчит пуужингаар харвасан байна.  Тэдний нэгийг тэнгэрт буудаж унагаасан гэх мэдээлэл байна.  Нэг нь орон сууцны барилгыг онож зургаан хүн эмнэлэгт хүргэгджээ.

Киев хотын Шевченковский дүүрэгт хоёр удаа дэлбэрэлт болсон гэж хотын захирагчийн албанаас мэдээллээ.  Энэ нь “Артём” цэргийн хамгаалалтын үйлдвэрийн ойролцоо болсон гэж гэрчүүд хэлсэн байна.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тэр үед Киевт байсан бөгөөд Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хүмүүнлэгийн асуудлаар ярилцаж байжээ. 

Эх сурвалж: euronews

Таны сурталчилгаа