Цаг үеийн мэдээ

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг  ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй шинэ сургуулийн барилгын ажил бүрэн дуусаж ашиглалтад орууллаа.  640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусжээ.

Тус сургуульд хамран сурах тойргийн буюу 3, 4, 26 дугаар хорооны хүүхдүүд хамрагдах боломжтой  бөгөөд ерөнхий боловсролын 162 дугаар сургууль болж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Ванхүү” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Таны сурталчилгаа