Цаг үеийн мэдээ

Монголын Уран Зургийн Галерей олон нийтэд урлагийг таниулах, сурталчлах, хотын өнгө үзэмжийг нэмэх зорилгоор Улаанбаатар хотын нийт 4 автобусны буудлын самбарт уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдах Монголын дүрслэх урлагийн гайхамшигт 12 бүтээлийг 2 сарын турш байршуулаад байна.

Та бүхэн их хотын гудамжаар алхахдаа Монгол орны хүн байгалийн гайхамшигт зохицол хийгээд, нүүдэлчин түмний амар амгалан ахуйг дүрсэлсэн сор бүтээлүүдийг үзэн мэлмий, оюунаа баясгаарай.

Таны сурталчилгаа