Цаг үеийн мэдээ

БНСУ-ын ХАЁТ-ийн хүрээнд хэрэгжих “Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд Хот төлөвлөлт, инженерийн тэнхим байгуулах, хот байгуулалтын салбарын хүний нөөцийг чадавхжуулах төсөл(22-27/ 5сая ам.доллар)”-ийн нээлтийн хурлыг зохион байгууллаа. 

Хуралд КОЙКА-гийн Монголд дахь суурин төлөөлөгч Ким Жүн Му, суурин төлөөлөгчийн орлогч И Кан Сан, ШУТИС-ийн захирал, профессор Т.Намнан,  Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Нийслийн Хот төлөвлөлт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Төсөл хэрэгжүүлэгч буюу Сөүлийн үндэсний их сургуулийн Барилга, байгаль орчин инженерийн сургуулийн профессор Ким Жэён, профессор Күон Ёнсан зэрэг холбогдох талууд оролцож, төслийг албан ёсоор эхлүүлж байгаад баяр хүргэхийн зэрэгцээ төслийн танилцуулга болон эхлүүлэх судалгааны ажлын үр дүнг танилцууллаа. 

Төслийн зорилго нь Монгол улсад Sustainable, Safe, Smart хотыг хөгжүүлэхэд хот байгуулалтын хүний нөөцийг бэлтгэх бөгөөд энэ хүрээнд дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, сургалтын орчин нөхцлийг сайжруулах, салбарын мэргэжлийн хүний нөөцийг чадавхжуулах юм.