Цаг үеийн мэдээ

Засгийн газрын зарим чиг үүргийг 2025 онд 21 аймагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарыг хүлээн авч зөвлөгөө мэдээлэл өгч, яамны бодлого үйл ажиллагааг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудыг сонсов.  

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт өөрийн ажлын арга барилга, туршлагаас хуваалцаж, цаашид аймаг тус бүрээ хөгжүүлэхэд уялдаа холбоотой хамтран ажиллахыг уриаллаа.

Мөн шинээр төлөвлөж байгаа хотуудыг монголчууд өөрсдөө барьж байгуулах зах зээлийн, ардчиллын чөлөөт нийгмийг хувийн өмчтэйгөө хамтарсан хотыг байгуулах төлөвлөгөөний гол зорилт болж байгаа. Орон сууцын хувьд маш хурдтайгаар гаднын хөрөнгө оруулагч нартай барьж болох боловч хэд хэдэн зүйлүүд байна. Нэгдүгээрт дулаан хангамж, дэд бүтцийн асуудал.

Дээр нь худалдан авах чадварын асуудал байна. Тийм учраас бид бүхний хувьд янданг цөөлөх, утаагүй болгох, түгжрэлгүй болох, ирээдүйн сайхан хот байх энэ бүх цогц төлөвлөгөөг нийтээр нь харж байгаад хамгийн хурдтай, хамгийн боломжтой, хамгийн ирээдүйг харсан төлөвлөлтийг хийж байна гэдгийг онцоллоо.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЛБАРТ БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО

Ая тухтай аюулгүй орчинд амьдрах хот суурин газрыг хөгжүүлэх, эдийн засгийн бүсчлэл, аж үйлдвэржилт, тээвэр логистикийг оновчтой төлөвлөх,

Барилгын салбарын норм стандартын олон жишигтэй дүйцүүлэх, Аюулгүй бүтээн байгуулалтыг хөгжүүлэх, дотоодын барилгын материал үйлдвэрлэлийн нэр төрлийг нэмэгдүүлэх,

Инженерийн дэд бүтцээр иргэдийг хангах замаар амьдрах нөхцөлийг сайжруулах,

Иргэдийн орлогын түвшинд нийцсэн орон сууцны санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх,

Салбарын нэгдсэн мэдээллийн сангийн цахим системийг хөгжүүлэх бүх төрийн үйл ажиллагааг цахимжуулах,

Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн ялгарлыг бууруулсан техник технологийг хөгжүүлэх

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ

2023 оноос батлан даалт гаргадаг болсноос хойш 2024 оны эцэс хүртэл нийт 1309 иргэний 140.1 тэрбум төгрөгийн зээлд 26.5 тэрбум төгрөгийн батлан даалт хийсэн.

Хөдөө орон нутагт олгох 3 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр эхэлснээс хойш нийт 5,456 иргэний 566.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүний дотор, Орхон аймаг 893 иргэний 129.5 тэрбум, Дархан-Уул 651 иргэний 77.6 тэрбум, Дорнод 264 иргэний 27.2 тэрбум төгрөгийн зээл олгосон нь хамгийн өндөр үзүүлэлт байна.

ЦААШИД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ:

Хөдөө, орон нутагт олгох 3 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр үргэлжилнэ,

Урьдчилгаа төлбөрийн батлан даалт хийгдэнэ,

Нийт эх үүсвэр 2025 онд -1.2 их наяд (Улаанбаатар-50%, Орон нутагт-50%)

ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт хандан,

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын чиглэлээр бүсчилсэн хөгжлийг дэмжих, орон нутгийн хот суурин газруудын хөгжил түүнтэй холбоотой хөрөнгө оруулалтын ажил тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Тиймээс Ерөнхий төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын уялдаа холбоог сайн авч явах хэрэгтэй.

Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад холбогдох хуулийн төслүүдэд орон нутагт тулгамдаж буй асуудлыг тусгаж саналаа өгөхийг зөвлөлөө.

Мөн Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шаардлагад өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Тусгай зөвшөөрлийн нэр төрөл , ангиллыг цөөлнө.

Амины орон сууцад ипотекийн зээл олгохтой холбоотойгоор арилжааны банкнаас тухайн барилгад комисс ажилласан байх гэдэг шаардлагыг тавьж байгаа. Орон сууцны зээл 20-30 жилийн хугацааны зээл учир баригдсан амины орон сууц 20 жилийн дараа анхны үүргээ биелүүлж байх баталгааг тавьж байна.  Тиймээс энэ асуудалд цаашид бид хамтарч ажиллана.

Барилгын материал үйлдвэрлэлийг тусгай зөвшөөрөлгүй болгоно. Харин тохирлын гэрчилгээгээр баталгаажуулна. Мөн орон нутагт Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.

Таны сурталчилгаа