Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ. Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө Хууль зүйн байнгын хороо хуралдахаар тогтжээ. Тус хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Энэхүү хуулийн төслийг хоёр өдрийн өмнө Засгийн газраас УИХ-д яаралтай горимоор өргөн барьсан ба УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийхэд дийлэнх гишүүдийн саналаар дэмжигдсэн юм.

 

Таны сурталчилгаа