Коронавируст халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтыг УОК-оос танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан: “Цар тахлыг хохирол багатай давахын тулд эмнэлгийн салбар анхаарч, халдварын тархалтын оргил үед 21,770 орын дэлгэн ажиллуулсан. Дархлаажуулалтын хүрээнд дөрвөн төрлийн найман сая 620 мянган тун вакциныг татан авч иргэдийг дархлаажуулсан. Цар тахлын төсөвт ямар нэгэн нууцлал байгаагүй, шилэн дансанд байршуулсан. Коронавирусийн урьдчилан сэргийлэх, амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр хадгалах, ААН-үүдийг дэмжих, нийгэм эдийн засаж үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд зориулж 2020 онд 4.4 их наяд төгрөг, 2021 онд 5.1 их наяд төгрөг, 2022 онд 1.6 их наяд төгрөгийг зарцуулсан. Нийт 11.2 их наяд төгрөгийг зарцуулсан байна. 2020-2022 онд төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийн 37 хувийг эдийн засгийн идэвхжүүлэхэд, 12.5 хувийг ажлын байр хамгаалахад, 13.2 хувийг иргэдийн эрүүл мэндийн хамгаалахад , 36.4 хувийг иргэдийн орлогыг хамгаалахад тус бүр зарцуулжээ. Хүүхдийн мөнгийг 100 мянга болгон олгоход 2.1 их наяд төгрөг зарцуулсан” гэв.