Цаг үеийн мэдээ

Байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй БНТУ-ын ард түмэнд туслахаар манай Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн баг урьд шөнө эх орноосоо мордсон билээ. Тэд зорьсон газраа саадгүй хүрч "Газиантеп" хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 15.50 цагт амжилттай газардсан байна. 

Тэд яг одоо гамшгийн голомт болох Хассан хот руу автобусаар 200 км хөдөлгөөн үйлдэх бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг тээвэрлэж байгааг эх сурвалж мэдээллээ.  Мөн энэ мөчид Франц, Солонгос, Итали Улсын цэргийн эмнэлгийн багууд Газиантеп хотод газардаад байгаа ажээ.

 

Таны сурталчилгаа