Хонь: Орлого нэмэгдэнэ. Гэхдээ орлого нэмэгдэх боловч мөнгөө зөв, тооцоотой зарцуулах нь юу юунаас чухал байна. Саваагүй худалдан авалт хожим хүндрэл авчирна. Амжилтад хялбар хүрнэ гэж байхгүй тул зорьсондоо хүрэхийн тулд урдаа байгаа аливаа бэрхшээлээс шантралгүй байх нь чухал. Мөн зарим буруу дадлаа өөрчлөх хэрэгтэй болж ч магадгүй тул бэлтгэлтэй бай.
Үхэр: Заль мэх, хуурмаг байдал илрэх магадлалтай. Баяр наадам, наргиан цэнгээнд хэт дурлах нь хямрал зөрчил үүсгэнэ. Хэт их ажиллах хэрэггүй. Идэвхтэй амарч дасгал хөдөлгөөн хийж байхыг зөвлөж байна. Үр хүүхдүүд болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд гол анхаарлаа хандуул.
Ихэр: Зарим хүмүүс далдын нууцлагдмал зүйлд сэтгэл татагдана. Од эрхсийн нөлөөг урьдчилан таахыг хүснэ. Зөн билгээ сонсон, эрч хүчтэйгээр илүү их зүйл хийхийг хүсэх болно. Хэрвээ та ганц бие бол хайр дурлалын шинэ адал явдалд бэлэн байгаарай. Хүсэл мөрөөдөлдөө цаг гаргаж, итгэл найдварынхаа төлөө залбир. Мөрөөдөл биелэх болно гэдэгт итгэлтэй бай.
Мэлхий: Од эрхсийн нөлөөгөөр уран бүтээлч чадвар өндөр байна. Ажлын бүтээмж өндөр байна. Харин худалдаа наймаанд сэтгэл хөдлөл хэрэггүй байх. Бодлогогүй үйл ажиллагаа өр зээл тавихад хүргэнэ. Зөв шийдвэр гаргах чадвар, саруул ухаан танд алив зүйлийг хэтрүүлэхгүй байхад тусална.
Арслан: Од эрхэс уйгагүй хөдөлмөрч, ухрахгүй тууштай байхыг зөвлөж байна. Өнөөдөр эрч хүч сайнгүй байх ч бүх ажилд сэтгэлээсээ ханд. Ажил хэргээ хуучны найдвартай аргаараа хийж гүйцэтгэх нь аюулгүй байх. Гэхдээ шинэ арга барил шууд үр дүнгээ өгөхгүй боловч ирээдүйн гарц байж мэднэ шүү. Нөхцөл байдалд автан дэмий айж суулгүй шинэ зүйлийг судалж үз.
Охин: Таагүй өдөөн хатгалгад бүү авт. Өнөөдөр нөхцөл байдал таныг өөрийн байр суурь, үзэл бодлыг бусдаас хамгаалахад хүргэнэ. Өрсөлдөгчийн зүгээс үзүүлэх өдөөн хатгалгыг үл харгалзан, өөрийн ердийн тайван байдлаа хадгалахыг хичээ. Хэрвээ та ухаалаг байдлаа, хувийн авьяастайгаа хослуулж чадвал сайн үр дүнд хүрнэ.
Жинлүүр: Өнөөдрийн ажлаа яаруулах хэрэггүй. Зарим худалдаа наймаа амжилтгүй болж мэднэ. Түргэн шийдвэр гаргасандаа дараа нь харамсаж болзошгүй. Цаг нь болоход бүх зүйл аяндаа засагдана. Таныг тайван орчин, сайн ажил хүлээж байна. Өнөөдөр хамт олны ажлын үр дүнд та сэтгэл хангалуун байна.
Хилэнц: Жижиг асуудлыг анзааралгүй, чухал ажлаа шийдвэрлэ. Ухаалаг шийдвэр илүү боломж олгох бөгөөд сайн нөхцөл үүсэх болно. Олныг хамарсан арга хэмжээнд оролцох бол биеэ зөв авч явах тал дээр илүү анхаар. Мөн эрүүл мэндийн асуудал дээр анхаарал хандуулах хэрэгтэй болно. Хэрэглэж буй хоол хүнснийхээ чанарыг сайн шалгаарай. Хэрэгцээгүй түргэн хоол болон хэт боловсруулсан хүнс бүү хэрэглэ.
Нум: Болсон бүгдэд санаа зовохгүй байх нь өмнөх алдаагаа мартах боломж олгоно. Өөрийн алдааг хүлээн зөвшөөр. Ашигтай санал ирж магадгүй. Түүнийг сайтар бодож үз. Томоохон наймаа арилжаа хийхээс өмнө бүх эрсдэлээ тооцож үз. Эрсдэлгүй наймаа гэж бараг үгүй. Оногдсон үүрэг даалгаврыг биелүүлэхдээ маш анхааралтай ханд.
Матар: Уран бүтээлч хүмүүсийн хийсвэр сэтгэлгээ оргилох өдөр. Од эрхэс нөлөөлснөөр таны хайр сэтгэл болон санхүүгийн асуудал тогтворгүй болно. Гэр бүлтэй хүмүүс хүүхдийнхээ хүмүүжилд анхаарал хандуул. Үр хүүхдээ хэт их эрхлүүлэх эсвэл шүүмжлэх хэрэггүй гэдгийг сануулж байна.
Хумх: Боломж гарч ирвэл тултал ашигла. Урт хугацааны төлөвлөгөө хэрэгжих сайхан боломж гарч ирж болно. Хийх гэж төлөвлөсөн зүйл болон бусадтай хамтрах үйл ажиллагаа таны амжилтад мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх болно. Өөрийнхөө дотоод хүч чадлыг ажилтайгаа холбосноор бэрхшээлтэй санагдаж байсан зүйлүүд амархан болж эхэлнэ.
Загас: Од эрхсийн хөдөлгөөн танд хэд хэдэн үйл явдал давхцан тохиолдохыг билэгдэнэ. Ямар ч үед яарч сандралгүй уужуу ханд. Амар тайван байхыг хичээ. Бясалгалын хичээлд суусан ч болно. Эрч хүчээ хэрэгтэй зүйлд зарцуулж, хүрнэ гэсэн зорилгоо зөв тодорхойлоорой. Өнөөдөр таны өрсөлдөгч гэж харж явсан хүн ойрын хамтрагч болох магадлал байна.