Цаг үеийн мэдээ

Хонь: Эерэг хандлагатай өдөр. Ажлын туршлагаа бусадтай хуваалцах нь танд таалагдана. Амьдралдаа сайн сайхан зүйл нэмэх нь эрч хүч өгөх шиг л санагдана. Бясалгал хийж, төвлөрөхийг хичээ. Хуучин ажлаа цэгцлэн, хэрэгцээгүй зүйлээ устгах нь танд нэгэн төрлийн тархи амраах арга байх болно.

Үхэр: Холимог хандлагатай өдөр. Хайртай хүнтэйгээ муудалцахад хүрвэл харилцан буулт хийж байж маргаанаа шийдвэрлэх болно. Тайван байж бусдын үгийг сонс. Ажил мэргэжлийн үйл ажиллагаанд зохицуулах асуудал олон гарах болно. Бизнес эрхлэгч нар сайн мэдэхгүй харилцаа холбоонд болгоомжтой бай. Танихгүй хүний амлалтад бүү итгэ.

Ихэр: Хянуур нямбай ажиллах өдөр. Од эрхсийн нөлөөгөөр ихэнх зүйлийг хэтрүүлэн хийх хандлагатай байх тул илүү тэвчээртэй байна. Чухал санагддаг зүйл ердийнхөөс ч илүү байр суурь эзлэх мэт санагдах болно. Нягт нямбай зан чанар таныг хамт олон болон хань ижилдээ эерэг хандахад тусална.

Мэлхий: Өнөөдөр бүтээлч байдал нэмэгдэх өдөр. Зохион байгуулах авьяас чадвараа харуулна. Таны нэр хүнд илт бэхэжнэ. Гэхдээ ойр дотнын хэн нэгэнтэйгээ муудалцах магадлалтай. Ямарваа зөрчлийг сунжруулахгүйн тулд ухаалаг бөгөөд уян хатан байхыг хичээ.

Арслан: Ажлын байраа өөрчлөхтэй холбоотой асуудалд ахиц дэвшил гарах магадлал өндөр байна. Өөрийнхөө зорилго болон мэргэжлийн дэвшил дээр түлхүү анхаарах юм бол та амжилт гаргах болно. Таны өмнө тулгамдаад байгаа асуудалд хангалттай анхаарал төвлөрүүлэх завтай болох хүртэл эцсийн шийдвэр гаргахаа түр хүлээсэн нь дээр. Энэ үед олон талын мэдээллийн эх сурвалжийг судлах нь ухаалаг алхам байх болно.

Охин: Таны санааг зовоосон асуудал гаднын нөлөөнөөс болно. Хов жив, хэрүүл маргаанаас хол бай. Олон нийтийн арга хэмжээнд оролц. Хэрвээ тайван бодож шийдвэр гаргавал амьдрал ямар хурдан хэвийн байдалд орохыг мэдээд та гайхах болно. Удахгүй таны ажил үйлс жигдэрнэ. Тиймээс юу ч тохиолдсон сэтгэлээр битгий уна.

Жинлүүр: Ажил хэрэгт гаргасан хүчин чармайлт чинь хүссэн үр дүнг авчрахгүй бололтой. Зарим таагүй хандлагыг эсэргүүцэх нь ашиггүй тул хэт их хүч зарцуулах хэрэггүй. Гэр бүлийн харилцаанд хүндрэл гарахгүйн тулд хэрүүл маргаанаас хол бай. Шинэ дэглэм хэрэгжүүлж, хорт зуршлаа хая.

Хилэнц: Ойр дотнын хүнтэйгээ хамт байх цаг гарга. Хувийн нууцаа хуваалц. Өөрийн хүсэл мөрөөдлийн талаар нээлттэй ярилц. Ямар нэг хэрэгцээ шаардлага биелж байна гэдэгт итгэ. Бусдаас өөр байхаас бүү ай. Ямар ч шүүмжлэл ирсэн хүлээцтэй хандаарай. Өнөөдөр чухал сэдвээр нөлөө бүхий хүнтэй ярилцахад тохиромжтой байна.

Нум: Хянуур нямбай өдөр. Амьдралын боломж дээшлэх боловч хүсэл тэмүүлэл удаашрах бөгөөд яг одоо амьдралаас юу хүсэж байгаагаа нухацтай бодож үзэх хэрэгтэй. Сайтар эргэцүүлэн бодож тунгаасны хүчинд та эерэг өөрчлөлтийг өгөх газрыг олох болно. Хэн нэгэнд дэмжиж туслах болон бусад энгийн боловч сайн зүйлсийг хийх нь танд сэтгэлийн таашаалыг бэлэглэх болно.

Матар: Эрч хүч барсан өдөр. Ийм үед хэт ачаалалтай ажиллах буюу биеийн хүчний ажил их хийхээс татгалзаарай. Мөн томоохон арилжаа наймаа хийхээс зайлсхий. Алдаа гаргах магадлал илүү их байна. Гэр бүлдээ сайн анхаарал тавь. Цаг зав гарган үр хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаад үзээрэй. Санамсаргүй сонирхолтой мэдээлэл олж авах магадлалтай.

Хумх: Тайван өдөр. Өдрийн ихэнх цагийг тайвшрах бясалгал хийхэд зориулах нь таны эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй, эрч хүчийг сэргээнэ. Ирээдүйн төлөвлөгөөний тухай бодож, шинээр эхлэх ажилдаа өөрийгөө бүрэн зориулахад бэлдээрэй. Залуу хүмүүс алс газар сурахаар явах шийдвэр гаргана. Мөн ахмад настай хүмүүс ч өөрийн хувийн туршлагаа бусдад нээлттэй хуваалцах юм бол нэр хүндээ өсгөнө.

Загас: Энэ өдөр зарим мэдээ ирснээр таны сэтгэл санаа тавгүйтэж мэднэ. Гэр бүлдээ хэвийн нөхцөл байдал бий болгоход анхаар. Үг хэлээ хянаж, хувийн үзэл бодлоо тулгахгүй байхыг зөвлөе. Эрүүл мэндээ хамгаал. Өвчин эмгэгээ аль болох эмчийн заавраар эмчлэхийг зөвлөж байна.

Таны сурталчилгаа