Цаг үеийн мэдээ

Энэ сарын 28-29-ний өдрүүдэд Завхан аймагт болж буй "Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт хөгжүүлэх аян" арга хэмжээг: 

- Боловсрол, Шинжлэх ухааны яам 

- Шинжлэх ухаан Технологийн сан

- Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллага 

- Шинжлэх ухааны академи 

- Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна. 

Тус аяны хүрээнд:

- “Бүс нутгийн хөгжил, төлөвлөлт, гарц шийдэл” бодлогын хэлэлцүүлэг 

- Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн 

- “Миний анхны инженерчлэл”

- “Стартап менторшип” арга хэмжээ 

- “SciCon-Завхан” шинжлэх ухаан, танин мэдэхүйн арга хэмжээ 

- “Засагт хан аймгийн Сартуул Сэцэн засгийн хошуу: Түүх, соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болох юм.

Таны сурталчилгаа