Цаг үеийн мэдээ

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар,  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Наранбулаг суманд 640 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийн барилга ашиглалтад орлоо.

Тус төсөл, арга хэмжээ нь Монгол улсын 2019 оны төсөвт 3,8 тэрбум төгрөгөөр тусгагдсан бөгөөд 2021, 2022, 2023 оны улсын төсөвт бараа, материалын үнийн зөрүүг тооцуулж нийт төгрөгийн 5,1 тэрбум төсөвт өртгөөр "Ундрага констракшин" ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өглөө. 

Барилгын зураг төслийг "Өлзий иш" ХХК батлуулж, захиалагчийн хяналтыг ГХБХБГ гүйцэтгэж ажилласан байна.

Таны сурталчилгаа