"Тусгаар тогтнол" математикийн уралдааны үндэсний ангиллын дүн гарлаа.
Ес дэх удаагийн энэхүү уралдаанд 1987 оролцогч өөрсдийн сэтгэлгээ, мэдлэгийг сорин 2 өдөр өрсөлдсөнөөс нийт 204 сурагч шагналт байруудад шалгарлаа.
Дунд, ахлах ангийн оролцогчдоос Олон улсын ангилалд өрсөлдөх эрхээ 106 сурагч авлаа. ТУСГААР ТОГТНОЛ Математикийн 9 дүгээр уралдааны шагнал гардуулах ёслол Тусгаар Тогтнол ордны бага танхимд 2023 оны 11 дүгээр сарын 18-нд болно.