УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрээр "2017 оноос хойш 20 залуу цэргийн алба хаах хугацаандаа амь насаа алдсан байна. Мөн түүнээс хэд дахин олон хүн хүнд гэмтэл авсан байна. Батлан хамгаалах тогтолцоонд асуудал байна. Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалахын сайд иргэний төлөөлөл байна гэсэн зүйл заалт хэрэгжиж ирсэн. Зэвсэгт хүчний жанжин штаб гэдэг нь мэргэжлийн байгууллага байдаг. Тиймээс Батлан хамгаалахын сайдаар цэргийн мэргэжилтэн бус иргэний төлөөллийг томилж байж хүний эрхийн асуудлаа тэнцүүлж авч явах зарчим хэрэгжинэ. Иргэний төлөөлөл, иргэний эрх ашгийг хамгаалдаг төлөөлөл Батлан хамгаалахын сайдаар ажиллах ёстой.
Ногоон автобустай холбоотой асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулахыг шаардаж байгаа. Үүний тулд 19 гишүүн гарын үсэг зурсан байх ёстой" гэлээ.