Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс санаачлан зохион байгуулах “ҮНДЭСНИЙ БӨХ БА ЁС ЗҮЙ” сэдэвт уулзалт ярилцлага 2024.05.28-ны мягмар гарагт 18:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Уулзалтад Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд, Тэргүүлэгч гишүүд, их дээд сургуулийн багш эрдэмтэд, бөхийн багш дасгалжуулагчид, улс аймгийн цолтой бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцоно.
Багш дасгалжуулагчид, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.