Цаг үеийн мэдээ

"Парис-2024" Зуны олимпын наадмын хүндийн өргөлтийн төрөлд МУГТ Мөнхжанцангийн АНХЦЭЦЭГ оролцохоор боллоо. 2022-2024 онд олон улсын тэмцээнүүдэд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчин олимпын эрхээ авах журмын дагуу М.Анхцэцэг эрх баталгаажив.

Ийнхүү тэрбээр гурав дахь олимпын наадамдаа өрсөлдөхөөр болов. М.Анхцэцэгийн өрсөлдөх 81 кг-ын жинд Эквадор, Египет, Норвег, Австрали, БНСУ, Куба, Бразил, Доминикан, Узбекистаны тамирчид Парисын наадамд өрсөлдөх эрхээ авлаа.

Таны сурталчилгаа