Гадаадын жуулчдын Монгол орныг зорин ирдэг гол зүйл нь Үндэсний их баяр наадам юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг ажиллагааг үзэхээр 5-6 мянган жуулчин бүртгүүлснээс 2 000 нь үзсэн байна.
Дан ганц гадаадын жуулчид гэлтгүй дотоодын иргэд хүртэл Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг үзэж сонирхох хүсэлтэй байдаг. Гэвч суудлын хүрэлцээгүй байдлаас болоод тэр бүр үзэх боломж олддоггүй. Төв цэнгэлдэх хүрээлэн ойролцоогоор 12280 хүний суудалтай. Энэ нь нийслэлийн хүн амын ердөө 0.8 хувь нь л стадионд наадам үзэх боломжтой байдаг гэсэн үг юм. Түүнчлэн гадаадын ихэнх жуулчид үндэсний их баяр наадам үзэх гэж манай улсад ирдэг байна.