Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
-Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох
- Илчлэг, тэжээллэг хоол өгөх
- Өдөрт 4-5 удаа заавал хооллох
- Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хоол хүнс түлхүү өгөх
- А, Д, С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх
- Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
- Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ, 2 цаг тутамд агааржуулалт хийх.
Аль ч насны хүн улаан бурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хоол хүнс хэрэглэх шаардлагатай.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв