БНХАУ-ын Ляонин мужийн балетын театрын уран бүтээлчид Монгол Улсад анх удаа тоглолтоо зохион байгуулах гэж байна.
Тус тоглолтод “Хунт нуур”, “Qi Xi”, “Сильфида”, “Harlequinale” “Жасмин цэцэгс”, “Щелкунчик”, “Хайр ба итгэл”, “Тэнгэрийн бүжиг” зэрэг сор болсон уран бүтээлүүдийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулах ажээ. Энэ сарын 24, 25-нд болох уг тоглолт 12-оос дээш насныханд нээлттэй бөгөөд 120 минут үргэлжлэх юм байна.
Дэлхийн сонгодог болон хятад үндэсний онцлогийг агуулсан балетын бүтээлүүдийг туурвидаг Ляонин мужийн балетын театр нь 1980 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын алдартай балетын театруудын нэг юм. Өнгөрсөн жилүүдэд тус театрын балетын бүжигчид дэлхийн томоохон балетын тэмцээнүүдээс 170 гаруй шагнал хүртсэн байна.
Тэд байгуулагдсан цагаасаа хойш “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Сильфида”, “Дээрэмчид”, “Дон Кихот” зэрэг дэлхийн сонгодог 20 орчим бүжгэн жүжгийг тайзнаа амилуулсан юм. Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ олон улсад идэвхтэй хамтран ажиллаж “Шинэ сонгодог”, “Хунт нуур” балетын шинэ хувилбарыг зууны бүжигчин Малаховтой хамтран найруулж, “Эрвээхэй” модерн балетын бүтээлүүдийг тоглосон аж.
Халх
2024-08-14
тамгагүй төрийг хөөсөншд адилхан тоглуулахгүй хөөгөөд зайлуулах хэрэгтэй