Цаг үеийн мэдээ

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн төсөлд ИБУИНХУ-тай туршлага солилцоно. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр (2024.09.02) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд хатагтай Фиона Блайт сайдад хандаж Хүний эрхийн болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, тогтоомжуудыг сайжруулахаар ажиллаж буйд нь талархал илэрхийлээд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын хууль, эрх зүйн орчиндоо хийсэн зарим өөрчлөлтийн талаар танилцуулж, энэ чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов. 

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, тус газрын мэргэжилтэн Н.Мөнхсаруул, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Энди Батсон нар байлцав.  

Таны сурталчилгаа