Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Монгол Ардын Намын хороо өчигдөр /2024.09.02/ хуралдаж, 2024 оны орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуульд тус намаас нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэн баталсан юм.

Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид эрдэм боловсрол, эрч хүч, ажлын туршлагаараа илүүрхэж байна. Тодруулбал Биржийн Х.Алтай, Харвардын Б.Дөлгөөн, “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Говьсайхан, Линколны их сургуулийг Олон улсын бизнесээр төгссөн Б.Ану-Үжин нарыг Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Н.Учрал нэр дэвшүүлэхээр болжээ. 

Харвардын буюу БААСАНДАВААГИЙН ДӨЛГӨӨН 

Магистр, Харвардын Их Сургууль 2016-2018

Бакалавр, Коннектикат Коллеж 2004-2007

Дэвшилтэт Бодлогын Хүрээлэн, захирал /2022-2023/

Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төв УТҮГ-ын Гүйцэтгэх захирал /2020-2022/ 

Үндэсний Хөгжлийн Газрын Дэд дарга, 

Эдийн засаг Хөгжлийн Яамны сайдын зөвлөх.   

Ньюком групп, Тэнгэр санхүүгийн нэгдэл зэрэг монголын топ компаниудад 10 гаруй жил ажилласан туршлагатай.

Биржийн буюу ХАНГАЙН АЛТАЙ

Монгол Улсын Их Сургууль эрх зүйч 1998-2004 

Санхүү, эдийн засгийн их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр 2019 

АНУ, Их Британид үнэт цаас, хөрөнгийн биржийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.  

2004-2007 онд “Сентерра Гоулд” ХХК-д Засгийн газартай харилцах ажилтан

2007-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах

2010 оноос 2023 оныг дуустал Монголын хөрөнгийн биржийн тэргүүн дэд захирал, гүйцэтгэх захирал 

2024 оны 1-7 сар хүртэл Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан. 

Линколны буюу БАТМӨНХИЙН АНУ-ҮЖИН

Отгонтэнгэр их сургууль  2011-2015 Бизнесийн удирдлага, Бакалавр

Линколн их сургууль 2016-2018 Олон улсын бизнес, Магистр

Шихихутуг их сургууль 2018-2021 Эрх зүйч, Бакалавр

Монгол улсаас Солонгос улсад ЮНЕСКО-гын төлөөлөгч 2013-2014

SEQUIAO Property Management, USA Барилга хариуцсан менежер 2017-2018

НОСК-ын МАНЬБАЗАР ГОВЬСАЙХАН

1997-2002 он ШУТИС-ийн ХБТС-ийг Хүнсний технологич, бакалавр 

2004-2005 он ШУТИС-ийн ХБТС-ийг Хүнсний аюулгүй байдал, магистр

2012-2013 он “Рояал академи” олон улсын их сургуулийг Төрийн удирдлага, магистр

2013-2016 онд Их Засаг олон улсын сургуулийг Эрх зүйч

2021 – оноос Монгол Улсын Эрдмийн их сургууль, Төрийн захиргааны удирдлага, докторант

2002-2006 он “Хүнстех” корпорацид эрдэм шинжилгээний ажилтан

2006-2007 ШУТИС, ХБТС, Швейцарын Хөгжлийн агентлагийн хэрэгжүүлсэн “Ингэний сүү” төслийн менежер

2010-2011 он “Гальт” ХХК-д дэд захирал

2011-2019 он “Хүрэл ордон” ХХК-д дэд захирал

2016 – 2020 он Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

2019 – 2021 он УИХ-ын Тамгын газар, гишүүний зөвлөх

2021 – 2024 он “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал

2020 оноос Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

Таны сурталчилгаа