Цаг үеийн мэдээ

12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2024/11/04 - 2024/11/10). 

Хонь: Өндөр албан тушаалтантай зөрчилдөх, өөрийнхөөрөө муйхарлан зүтгэх зэрэг нь таны ажлын үр дүнд таагүй нөлөөг авчирна. Хүссэн бүхнээ авах гэж бүү яар. Өөрийн тэнцвэрт байдлыг хадгал. Амьдралын эрч хүч тийм ч дээгүүр биш байгаа тул хэл ам гаргах, аюултай үйлдэл хийхээс болгоомжлохыг зөвлөж байна. Нөхцөл байдлыг урьдаас тааварлахын аргагүй байна. Хэрэв эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах байдал гаргах юм бол байр суурь тань эрсдэлд орно. Зарим нэг хүмүүсийн хүйтэн хөндий зан, зожиг байдал нь танд сөрөг нөлөө, таагүй өөрчлөлтийг авчирна. Долоо хоногийн сүүл рүү найз нөхдийндөө зочлох, гадуур гарч хөгжилдөх нь сүүлийн үед авсан стресс ядаргааг арилгахад сайн үр дүн үзүүлнэ. Мэдээлэл цуглуулах, болж байгаа сонин хачин үйл явдлыг сонирхох зэргээр таны хувьд маш таатай боломжийг авчрах болно. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа таны чадварыг харуулах болно. Өндөр мэдрэмжтэй, сайн судалгаатай хүмүүс амжилттай ажиллаж чадна. Гэхдээ эрх мэдэл албан тушаалд хэт шунах хэрэггүй. Хайр сэтгэлийн асуудалд хөнгөн хуумгай хандсанаар өөрийгөө асуудалд оруулж болзошгүйг санаарай. Хувийн харилцаандаа хэн нэгэнд гомдох, урам хугарах байдал үүсэж магадгүй. Аялал зугаалгаар явах тохиромжтой боломж гарч мэдэх ч цаг агаарын нөхцөл байдлыг бодолцохыг зөвлөж байна. 

Үхэр: Долоо хоногийн эхэн үед од эрхэс болон дотоод мэдрэмжээс ирэх дохиог алдалгүй ашиглахыг зөвлөж байна. Мэргэжлийн хувьд тодорхой ахиц дэвшлийг олохын зэрэгцээ хувийн байр сууриа баталгаажуулж чадна. Хувийн амжуулах ажил ч ихтэй үе. Өөрийн арга барилаар бүхнийг амжуулна. Хүүхдийн хүмүүжилд нь нөлөөлж болохуйц зөвлөгөө, зааврыг өгөхөд цаг зав гаргахыг хичээнэ. Хайр дурлалын шинэ харилцаа амжилттай болно. Долоо хоногийн дунд үеэс хойш асуудал дагуулсан салбар олон болж хувирна. Таны хүсэж байгаа боломж нь үүсэх нөхцөл байдлаас үүдэн бүрхэг болно. Таны орлогоос давсан зарлага гарах нөхцөл үүсэж мэдэх юм. Ажил хэрэгч хүмүүс үр ашигтай саналд анхаарлаа хандуулах болно. Бусад хүмүүсийн авьяас чадвар, ур ухааныг дорвитой ашигла. Гэхдээ бусдын боломжийг ашиглан өөрийнхөө зорилгод хүрэх санаа тийм ч тааламжтай биш байна. Өөрийн хүчээр ажлаа амжилттай гүйцэлдүүлэхийг хичээ. Хувиа хичээсэн зан эцэстээ бусад хүнтэй нийтэч бус ганцаардмал байдлыг мэдрүүлж магадгүй. Нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэ. Хайр дурлалын таатай харилцаа нь танд сэтгэлийн амар амгалан байдлыг мэдрүүлээд зогсохгүй амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах болно. Гэр бүлийн хүрээнд бодож төлөвлөсөн ажлаа хойшлуулалгүй хийх үе. Байр сууцныхаа дотоод тохижилтод анхаарах бөгөөд уран сэтгэмж, дотоод мэдрэмж өндөр байна. Хайртай хүмүүс тань бүх талаар дэмжих болно. Боломжоо ашиглан дуртай хөгжмөө сонсож, дуртай номоо унших нь таныг нэгэн хэвийн уйтгартай орчноос тасалж, өөрийн орон зайд тань аваачна. Эд хөрөнгө худалдан авах хүсэл төрнө. 

Ихэр: Худалдаа наймаа хийхдээ шунал болон сэтгэл хөдлөлөө барьж байхыг зөвлөж байна. Хүрээлэн буй хүмүүсийн харилцаа сэтгэл хангалуун бус байдлыг авчирч магадгүй. Сэтгэл санаа хямрах нь эрүүл мэнд муудах шалтгаан болох магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарал хандуулах шаардлага тулгарна. Шинэ холбоо харилцаа бий болгох, хайрын романс үүсгэх нь тийм ч тохиромжтой үе биш байна. Аливааг эергээр харах нь сэтгэл зүй болоод мөнгө санхүүгийн хувьд ханамжтай болоход тусална. Ажил үйлс тань цаашид бүтэмжтэй байх тул байр сууриа аажмаар дээшлүүлж чадна. Гэр бүл, үр хүүхдүүдийн зүгээс таны хайр халамжийг үгүйлж, цагийг хамт өнгөрүүлэх шаардлага үүснэ. Тэдэнтэйгээ санал бодлоо хуваалцах боломж ховор тохиож байгаа бол заавал цаг зав гаргаарай. Долоо хоногийн сүүл рүү бүтээмж муутай, идэвхгүй байдал анзаарагдана. Хэдий та хичээсэн ч санасан хэмжээгээр үр дүн үзэж чадахгүй. Өөрийн ажлын ачааллаа тохируулан, зарим жижиг сажиг асуудлыг мартах хэрэгтэй. Ойр дотнын хүмүүсийн өмнөөс ажлыг нь амжуулах, асуудлыг нь шийдвэрлэх үүрэг танд оногдож мэднэ. Сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй. Таны төлөвлөгөөг өөрчлөх эсвэл ирээдүйд ихээр нөлөөлж болохуйц тийм хүн таны амьдралд гэнэтийн байдлаар гарч ирэх болно. Сөрөг энергитэй хүмүүс болон таагүй мэдээ мэдээлэл нь нөхцөл байдлыг муутгана. Хэт өндөр идэвх гаргасан ч санасан үр дүнд хүрэхгүй. Орлогын эх үүсвэр нэмэгдүүлж байж амьдралын чадамж дээшилнэ. Зөөлөн сэтгэл, энэрэнгүй өгөөмөр зан гаргаж хэн нэгэнд гомдсон бол уучлах хэрэгтэй. 

Мэлхий: Шинэ салбарт хүч үзэх нь энэ цаг үед эрсдэлийг дагуулж болзошгүй. Гэхдээ ажил хэргийн ашигтай санал ирж магадгүй бөгөөд үүнийг хүлээж авах нь ирээдүйд хүссэн ашиг орлогоо олоход туслах болно. Ойрын хүрээллийн хүмүүстэй эсвэл цуг ажилладаг салбарын хүмүүстэй санал бодлоо хуваалцах бололтой. Энэ үед танд зөв зүйтэй санал шүүмжлэлийг өгнө. Бусдаас хоцрогдсон талуудаа нөхөхийн тулд танаас багагүй хөлс хүч шаардах болно. Хөндлөнгийн нөлөөнөөс аюулгүй байдлаа хамгаалах шаардлага гарна. Таны хайхрамжгүй байдлаас үүдэлтэй алдаа гарч болзошгүй. Төлөвлөөгүй зарлага, үрэлгэн байдлаа засахгүй бол ойрын хугацаанд үүсэж болох хямралын эхлэл болж мэдэх юм. Худалдаа наймааны ажил хийхэд сонголт туйлын чухал байхыг сануулж байна. Чухал шаардлагатай асуудлаа амжилттай шийдвэрлэхийн тулд анхаарлаа сарниулах зүйлүүдээс аль болох хол бай. Олон нийтийн хөл үймээн ихтэй газраас зайлсхийхийг зөвлөж байна. Амьдралд гарах материаллаг өөрчлөлтийг байх ёстой зүйл мэтээр хүлээн авах хэрэгтэй. Сэтгэл санааны сөрөг хандлага нь аливаа үйл явдлыг таагүй төгсгөж мэдэхийг санаарай. Танаас үл хамаарах шалтгаанаар зарим хүслээсээ татгалзах хэрэгтэй бололтой. Таны болгоомжгүй байдал, салан задгай зангаас тань болж ямар нэг алдаа гарч болзошгүй. Мөн аливаа үйл явдал таны хүссэнээр болохгүй байх. Үр дүн нь тодорхойгүй ажлыг хийхээс эелдгээр татгалзах хэрэгтэй. Бусдын төлөө өөрийгөө зориулдаг, санал бодлоо ойлгуулж чаддаг хүмүүс эргэн тойрондоо өөрийгөө дэмжсэн хүмүүсээр хүрээлүүлнэ. Өөрийн амьдралдаа ямар нэгэн байдлаар эргэлт хийхийг хүссэн, чухал шийдвэр гаргах босгон дээр ирсэн хүмүүст та тусалж, зөв замд оруулах алхам хийх бололтой. Таны нэр хүнд нэлээд өснө. 

Арслан: Долоо хоногийн эхээр далдуур хорлох болон гүтгэх ажиллагаа явагдаж болзошгүй тул анхаарал болгоомжоо алдахгүй байхыг зөвлөж байна. Хамт олонтойгоо таатай уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээ. Оюуны хөдөлмөр эрхэлдэг болон урлагийн салбарт ажилладаг хүмүүст таатай байна. Найз нөхдийн туслалцаа эсвэл хэн нэгэн нөлөө бүхий хүний дэмжлэгээр ирээдүйд хийх ажлынхаа эх суурийг тавьж чадна. Харин долоо хоногийн дундуур таныг сэтгэлээр унагахгүй байх хангалттай олон азтай явдал хүлээж байна. Сэтгэлийн болон мэдрэхүйн хэт өсөлт нь таныг ямар нэгэн таагүй нөхцөл байдалд хүргэж болзошгүй. Долоо хоногийн сүүлээр агаар салхинд гарах, байгалийн үзэсгэлэнг бишрэх зэрэг нь таны болоод хайртай хүмүүсийн хувьд сэргэлт болж өгнө. Гэр бүлийн баяр, тэмдэглэлт баяраа угтахыг тэсэн ядан хүлээж буй хүүхдүүдийн хүслийг биелүүлэх онцгой үүрэг танд оногдож мэднэ. Ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл хийж зөвшилцөлд хүрэх, ажил хэргийн холбогдолтой уулзалт зохион байгуулахад таатай, амжилттай байна. Таныг маш ихээр баярлуулах ямар нэгэн үйл явдал тохионо. 

Охин: Энэ долоо хоног хайртай хосуудын харилцаанд таатай. Мөн ганц бие эрчүүдийг хайр дурлалын шинэ учрал хүлээж байна. Ганц бие хүмүүсийн амьдралдаа өөрчлөлт хийх сонголт нь оновчтой зөв байх болно. Өөрийн авьяас чадвараа бусдад ил гаргах боломж олдоно. Бизнес эрхлэгч нар шинэ хөрөнгө оруулагч олох боломж өндөр байна. Алдаа гаргавал албан тушаал дэвших, шагнал авах найдлага байхгүй болох тул дэмий үйлдэл хийх хэрэггүй. Аливаа үйл ажиллагаанд таны гаргасан алдаатай шийдвэрийг засаж залруулахад тус нэмэр болохгүй хов живд хутгалдахаас зайлсхий. Хий дэмий хэл аманд өртөх магадлал өндөр тул өөрийнхөө ярьж хэлэх, хийж бүтээх зэрэгт сайн хяналттай хандахыг зөвлөж байна. Амьдралын зөв хэмнэлд суралцах шаардлага ихэснэ. Хэрэглэх хоол хүнсээ сонгохдоо эрүүл мэндэд ашиг тустай талаас нь сайтар бодолцож байхыг зөвлөж байна. Долоо хоногийн төгсгөл үед хувийн амьдралд гарах асуудалд тэвдэж сандрах, яарсан шийдвэр гаргах хэрэггүй. Өөрийн эрх ашгийн төлөө бусдыг үл тоох хэрэггүй. Та түрэмгий, амиа бодсон зан байдал гаргах магадлалтай байна. Энэ үед эргэн тойрны хүмүүстэйгээ сөргөлдөхөд хүрч мэднэ. Ойлголцоход хэцүү хандлага ихсэж байна. Хамгийн гол нь сэтгэл санаагаа амгалан байлгахад анхаар. Хэн нэгэнд гомдоллох нь таны тав тухыг баллаж мэднэ. Өөрийгөө ажилд хайрлалгүй зориулсан хүмүүсийн эрүүл мэнд хямрах магадлалтай тул бүхий л анхаарлаа тайван амрахад зориул. Сэтгэл зүйн хувьд гэнэтийн өөрчлөлтөд бэлтгэлтэй бай. 

Жинлүүр: Ашиг авчирч болох худалдаа наймаанд ихэнх анхаарал, хүч хөдөлмөрөө зориулах бололтой. Гаргасан амжилтдаа сагсуурч хөөрөхгүй байх хэрэгтэй. Цаашдын санхүүгийн боломж нэмэгдэх эсэх нь бүх төрлийн харилцаанаас хамаарах болно. Товлосон ажлаа бүтээхэд түргэн зан, буруу бодол тань сөргөөр нөлөөлж магадгүй. Бусдын үгээр үг хийж, өөрийгөө ч эргэн тойрныхоо хүмүүсийг ч эвгүй байдалд оруулах үйлдэл хийх хэрэггүй. Хамаг эрч хүчээ зориулж байж хуваарьт ажлаа гүйцэтгэх бололтой. Ахиц муу байсан хэдий ч нэгэнт дуусгаж чадвал ажил тасалдахгүй болно. Өндөр үнэлгээтэй ажлын салбарт ажилладаг хүмүүс одоогийн нөхцөл байдлаа сайжруулах боломж гарч ирнэ. Мөнгө төгрөгөө хий дэмий зүйлд үрж цацах нь таныг санхүүгийн асуудалд унагаж болзошгүй. Дотнын хүмүүсийн хоорондын харилцаа таатай байна. Хайртай хүндээ хувийн орон зайг нь үлдээ. Бүх зүйлийг хяналтдаа байлгах гэсний хэрэггүй. Ганц бие хүмүүсийг богино хугацааны харилцаа үүсгэж мэдэх шинэ танил хүлээж байна. Ах дүү, ахмад настайчуудын үгийг сонсож, тэдэнд анхаарал халамж тавь. Урт удаан үргэлжилж болох найз нөхөрлөлийн холбоо бий болгож магадгүй. Сэтгэл санаа тогтворгүй, тайван бус байх байдал ажиглагдана. Хэцүү ажил хийх сонирхол буурч, та амралтын байдалд орж магадгүй. Үүссэн гэнэтийн хүчин зүйл нь таныг сэргээсээ илүү улам дордуулж мэдэх юм. Хамаатан садан, ойр дотнын хүмүүсийн санааг зовоох хэрэггүй. Бусдын дэмжлэгийг авахгүй зөрүүдлэх явдал гарч магадгүй. Зарим нэг үзэл бодлын зөрчилтэй хүмүүсийн хэлсэн хорон үг хэллэгт автахгүй байхыг хичээ. Сөрөг хандлагыг өөртөө ойр хүлээж авах хэрэггүй. 

Хилэнц: Долоо хоногийн эхээр олны хэл ам, хэрүүл шуугианаас аль болох хол байхыг хичээ. Үзвэр үйлчилгээний газар очихгүй байхыг зөвлөж байна. Албаны ажил хэрэг дээд зэргийн эрч хүч, үр ашигтай ажиллагааг шаардах бөгөөд энэ хирээрээ маш их хариуцлагатай байхыг хүсэх болно. Өнгөрсөн бүхнээ дүгнэж, алдсан алдаагаа давтахгүй байхыг хичээ. Тэвчээртэй, тууштай байж, зорьсон зорилгоосоо няцах хэрэггүй. Танд томоохон азын сугалаа биш ч гэлээ хийсэн хөдөлмөрийн үр шим, ашиг орлого ирэх болно гэдгийг од эрхэс амлаж байна. Долоо хоногийн дундуур оюун ухааны үйл хэрэг болон уран бүтээл туурвихад таатай. Бичгийн ажил, ном зохиол бичдэг хүмүүсийн хувьд ганцаараа байж байгальтай ойр амьдрах нь онгодыг хөглөж, урам зориг бэлэглэнэ. Мөнгө олох шинэ эх үүсвэрийн талаар бодож, сонирхолтой санал санаачилга гаргана. Сэтгэлийн эрч хүч тань биеийн байдалд эерэг нөлөө үзүүлэх болно. Харин долоо хоногийн сүүлээр хайртай хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсэх магадлалтай. Бусдыг муу үгээр гомдоох нь удаан хугацааны гомдлыг авчирна. Үнэтэй худалдан авалт хийх гэж байгаа бол туршлагатай мэргэжилтэнд хандаарай. Зөвхөн яг одоо хийж буй ажилдаа л бүхий л анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Одоо алдсан зүйлээ ирээдүйд гүйцэх хэцүү байх болно. Таны биеэ авч явах байдлаас хамаарч аливаа харилцаа амжилт олох эсэх нь тодорхойлогдоно. 

Нум: Энэ долоо хоногт зарим зүйлийг цоо шинээр хийж байгаа мэт мэдрэмж их төрнө. Эсвэл өмнө нь хийж үзээгүй үйлдэл, оролцоогүй үйл ажиллагаа ч нэг л танил мэт санагдана. Аливаа адал явдал, гэнэтийн өөрчлөлтөөр таагүй зүйл тохиолдож болзошгүй. Шинээр төлөвлөсөн ажил хэрэг ихээхэн хөрөнгө мөнгө шаардах тул бусдаас тусламж хүсэж, хөрөнгө оруулалт хайх бололтой. Өөрийн үзэл бодлоос татгалзах нь зүрх зориг муутайгаа харуулсан дутагдал болж мэднэ. Ямар нэг эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүний өмнө ч та өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Аливаа хэлэлцээр тохиролцоог амжилттай явуулах гол үндэс нь зөв үзэл санаа байх болно. Санхүүгийн аливаа ажиллагаа нь их хичээл зүтгэл гаргаснаар бүтэмжтэй байх боломжтой. Амьдралын эрч хүч бага зэрэг буурсантай холбоотой хууч өвчин сэдрэх магадлал өндөр байна. Биеийн ачааллаа ихсэхээс зайлсхий. Болж буй бүхий зүйлд санаа сэтгэлээ зовоох хэрэггүй. Гэр бүлийн харилцаа таатай биш байгаа хүмүүс үүнийг засаж сайжруулах тал дээр дорвитой арга хэмжээ аваарай. Долоо хоногийн сүүл рүү амьд байгальтай ойр байх нь буурсан эрч хүчийг буцаан нэмэгдүүлнэ. Дотоод мэдрэмжээ шинэчлэх юм бол эерэг энергийн арвин их нөөц олох магадлалтай. Хэн нэгэнтэй асуудал үүсгэсэн бол энэ маргаан зөрөлдөөнөө шийдэх шаардлага тулгарна. Итгэлтэй найз нөхөдтэйгөө ч туйлын болгоомжтой харьцах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Олсон мөнгөө зөв, ашигтай байх зүйлд хөрөнгө оруулж сурахыг зөвлөж байна. Хийж байгаа ажлаасаа өөр чиглэлээр мөнгө олох гэж хичээх нь амаргүй зүйл гэдгийг од эрхэс анхааруулж байна. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал, аз жаргалыг авчрах боломжийг олохыг хичээ. Ялангуяа өндөр настайчуудын төлөө тодорхой зүйл хийж өгөх нь тэднийг сэтгэл санаагаар дэмжиж өөдрөг байхад нь тусална. 

Матар: Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд албан тушаал ахих боломж гарна. Таны хийж бүтээсэн болгоныг эергээр үнэлж дүгнэх хүмүүс олон байна. Ойр дотнын хүмүүс тань таныг магтах болно. Бүтээлч чадвар болон эргэцүүлэн бодох мэдрэмж тань боломжийн үүд хаалгыг нээх болно. Мөнгө санхүүгийн дэмжлэг авахаар хандсан хүсэлт шийдвэрлэх шатанд хүлээн зөвшөөрөгдөх магадлалтай. Үүний үр дүнд таны санхүүгийн байдал дээшилнэ. Хэн нэгний дутуу орхисон ажлыг үргэлжлүүлэн хийх шаардлага гарч мэднэ. Аливаа харилцаанд болгоомжтой хандаж, үүсэж болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай. Бүх төрлийн хүнд хүчир ажил таныг ядрааж болзошгүй. Бусдыг болон өөрийгөө таагүй байдалд оруулах болгоомжгүй үйлдэл гаргаж болзошгүй тул цаг үргэлж өөртөө хяналттай байж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулаарай. Хөндлөнгөөс ирсэн шүүмжлэлд эмзэглэх хэрэггүй. Харин ч өөрийн алдааг хаана, юунд байгааг олж харах сайхан боломж өгөх болно. Олон үйл явдлын өрнөлөөс шалтгаалан сэтгэлийн хөөрөлд автах, хэт баярлах зэрэг нь бодлогогүй үйлдэл хийхэд хүргэнэ. Ялангуяа мөнгөө хамаагүй үрэх юм бол дараа нь харамсах байдалд оруулна. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Ойр дотнын хүндээ илүү их анхаарал халамжийг өгөхийг хүснэ. Хэрэв амьдралынхаа нэг хэвийн тогтсон хэв маягийг өөрчлөхийг хүсвэл шинэлэг зүйлийг сэдэж, үүрэг хариуцлагаа ухамсарла. Санхүүгийн боломж бололцоо байвал хайртай хүндээ дуртай зүйлээр нь бэлэг барихад тохиромжтой. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын адал явдал үргэлжилнэ. Сонирхол татах хэн нэгэн танд сэтгэлээ илчлэх болно. 

Хумх: Долоо хоногийн эхээр бүх төрлийн харилцаа холбоо бэхжих тул тодорхой хэмжээний ашиг тусаа өгнө. Ойрын хүсэл мөрөөдөл тань бодитоор биелэх нь таатай мэдрэмжийг өгөх болно. Түншлэх байгууллагуудаа нэг зохион байгуулалтад оруулах үйл ажиллагаа явуулахад таатай байна. Энэ ордны залуу хүмүүс ямар нэг ноцтой шалтгаангүйгээр гуниглах, сэтгэл санааны хувьд тогтворгүй, тайван бус байдлыг мэдэрнэ. Ахмад настны зөвлөгөөг сонс. Таны идэвх санаачилгатай байдал, хичээнгүй хөдөлмөрч зан удирдлага болон хамтран зүтгэгч нарт өндрөөр үнэлэгдэх болно. Хэрэв өөрийнхөө байр суурийг бататгахыг хүсвэл одоогийн эрч хүчээ алдах хэрэггүй. Долоо хоногийн дундуур тодорхой цаг хугацааг ганцаар өнгөрүүлж, амьдралын өнгөрсөн ба ирээдүйгээ дүгнэж цэгнэхэд таатай байна. Хувийн амьдралд үүсэх асуудал багагүй хөрөнгө мөнгө шаардах болно. Хувийн амьдралдаа өнгөрсөнд болсон болон ирээдүйд болж өрнөх үйл явдалд үнэн бодитоор дүгнэлт хийж чадсан тохиолдолд гэр бүлдээ амар тайвныг олж авна. Харин долоо хоногийн сүүлээр эрч хүч сулрах тул бие махбодын байдал таагүй байна. Эрүүл мэндийн тал дээр анхаарахгүй орхиж болохгүй асуудал тулгарч болзошгүй. Хуучны танил гэнэтийн байдлаар гарч ирнэ. Энэ нь таны амьдралд багагүй өөрчлөлтийг оруулж магадгүй. 

Загас: Энэ долоо хоногт шинэчлэлт өөрчлөлт хийхээр шийдсэн бол зарим алхмаа эхлэх хэрэгтэй. Гэхдээ гарах үр дүн нь алс хэтдээ байх бөгөөд ойрын хугацаанд амжилт олно гэж найдах хэрэггүй. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт болон худалдаа арилжаа хийхэд тохиромжтой. Хувийн бүтээлч байдал нэмэгдэж авьяас чадвараа гайхуулна. Өөрийгөө хөгжүүлэх бүх талын боломжийг ашиглаарай. Өөрийн боломж бололцоонд тохирсон ажлыг сонгох шаардлага тулгарна. Энгийн амьдралын төлөө ч шаргуу тэмцэж, эрэл хайгуул хийх үе. Том мөрөөдлөө орхиж, боломжийн хирээрээ л ажиллахыг илүүд үзнэ. Ганц бие хүмүүсийн амьдралын хэмнэл өөрчлөгдөх бололтой. Сэтгэлтэй хүнтэйгээ амьдралаа холбохоор шийдэж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү итгэмтгий, хөндлөнгийн нөлөөнд автамтгай зангаасаа болоод өөрийн зарчмаас ухарч болзошгүй. Ажлын байранд таагүй нөхцөл байдал үүсэж, асуудал хүндрэх магадлалтай. Та туршлага, бусдыг өөртөө татах чадвараар бүгдийг зохицуулахыг хичээ. Уян хатан зан болон урьдчилан таах мэдрэмж зэргээс олон зүйл шалтгаална. Аливаа шийдвэр гаргахдаа ганцаараа бус хамтрагчтайгаа сайтар зөвлөлдөх хэрэгтэй байна. Удирдах шатны болон төрийн байгууллагад хандахад тохиромжгүй. Хүнд суртал таны үнэт цагийг үр ашиггүй үрэх болно. Халамж анхаарлаа үр хүүхдүүд, гэр бүлдээ бүрэн хандуул. Бусдад хэрэгтэй байгаа тусламж дэмжлэгийг харамгүй өгөөрэй. 

Таны сурталчилгаа