Орхон аймгийн (Эрдэнэт хот) Баян-Өндөр суманд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны бүсийн зөвлөгөөн өнөөдөр (2025.02.01) болж байна.
Зөвлөгөөнд Орхон, Хөвсгөл, Булган аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалал, нийгмийн даатгал, хөдөлмөр халамжийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн салбарын 350 албан хаагчид оролцож байгаа юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагын баг салбарын бодлогын шинэчлэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагаанд салбарын чиглэлээр туссан зорилго, зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг танилцуулж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна.
Цаашид зөвлөгөөнийг бүсчлэн зохион байгуулна.