Цаг үеийн мэдээ

2025 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хайр дурлалдаа сайхан дурсамж үлдээх өдөр. Хайрын харилцаанд аз жаргалтай үе тохионо. Өөртөө цаг гаргаж, эрүүл мэнд гадаад төрх зэрэгтээ анхаарал тавь. Хүнс хоолныхоо чанарыг анхаарч, орой үдэш хэт их идэх хэрэггүй. Архи болоод хийжүүлсэн ундааны хэрэгцээгээ багасга. Сул талуудаа олж харж, түүнтэй тэмцэх төлөвлөгөө боловсруул.

Үхэр: Ойр дотнын болон хайртай хүмүүсийн харилцаа сайн байна. Өнөөдөр хувийн амьдралаасаа ташаал ав. Аз таны талд байна. Эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Аж ахуйн ажилд эерэг уур амьсгал зонхилно. Бусдад бэлэг өгөх, буяны үйлсэд оролцох зэрэгт сайн үе.

Ихэр: Найз нөхдийн хамт эсвэл ганцаар байх эсэхээ сонгох шаардлага гарна. Энэ өдрийг өөртөө ашигтайгаар өнгөрөө. Ахимаг насны хүмүүст цэвэр агаар салхинд гарч, амрахыг зөвлөж байна. Бусдын санал бодлыг үгүйсгэх, өөрийнхөө зөв гэж батлахыг оролдох бололтой. Хэт бардам зангаа аль болох хязгаарла.

Мэлхий: Энэ өдөр гаднын нөлөө таны эд хөрөнгөнд өөрчлөлт оруулна. Хөрөнгө оруулалт авч чадах эсэхээс их зүйл хамаарна. Алсдаа үр өгөөжтэй ажил эхлэхэд тохиромжтой цаг үе. Хайрын харьцаагаа сайн байлгаж, сэтгэлийн дэмжлэг ав. Өмнөх хайр сэтгэлийн холбооны дурсамж сайхан санагдаж магадгүй.

Арслан: Харилцаа холбоо тогтоох тал дээр тааламжтай сайхан өдөр болно. Хуучны танилуудтайгаа холбоогоо сэргээнэ. Санамсаргүй танилтай болох ч магадлал өндөр байна. Өнөөдөр олон хүнд та үгүйлэгдэх болно. Хүндрэлтэй байгаа ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд нээгдэнэ. Харин гаргах зардлаа танах шаардлага байгаа тул үүнд ихээхэн цагийг зарцуулна.

Охин: Уран бүтээлч хүмүүс олз омогтой байх болно. Харин хувийн амьдралд шийдэх асуудал гарна. Сэтгэл зүйн сорилттой нүүр тулна. Биеийн хүчний ажил хийхээс зайлсхий. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Биеэ чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн хий. Таны илэн далангүй, энгийн байдал асуудлыг амжилттай даван гарахад тусална. Хамгийн гол нь та сэтгэл зүйн хувьд уян хатан байх хэрэгтэй.

Жинлүүр: Өнөөдөр таны үг үйлдэл бүрийг өөлдөг хүмүүс саад болно. Иймд ажил амьдралын бүхий л тал дээр анхааралтай байж, өчүүхэн ч алдаа бүү гарга. Мөн стресст орохгүйн тулд таны уур уцаарыг хүргэж сэтгэл санааны тайван байдлыг алдагдуулдаг хүмүүсээс зайлсхий. Мөн санаандгүй байдлаар ч бусадтай муудалцаж болзошгүй тул биеэ сайн бариарай.

Хилэнц: Хайртай хүнтэйгээ болзоход тааламжтай. Шинэхэн харилцаа цаашид улам гүнзгийрч бат бөх болох магадлалтай. Бүхий л харилцаа холбоонд таатай. Санхүүгийн амжилтад хүрэх сайхан боломж олдоно. Бусдын тусламжаас бүү татгалз. Чухал гэж бодсон бүх зүйлээ хийхэд яг тохирсон цаг. Хэрвээ боломж гарвал санаачилгыг гартаа ав.

Нум: Гэнэтийн асуудалд санаа зоволгүй, ямар ч нөхцөл байдалтай зохицох үе. Саад бэрхшээлийг хэрхэн даван туулах нь амьдралын төлөв байдлаас тань шалтгаална. Олон хүнтэй уулзах хэрэгтэй болно. Өнөөдөр өөрийн тал бүрийн мэдлэг болон ухаалаг байдлаараа олон хүмүүсийг татах боломжтой.

Матар: Олон хүн бужигнасан газраас хол бай. Муу нөлөөнд автаж магадгүй. Харин эерэг сайн хүмүүсээс зөвийг суралцвал амжилт ойрхон байна. Хайр сэтгэлийн харилцаандаа өөдрөг ханд. Тэгвэл түр зуурын бэрхшээлийг давах болно. Амьдрал дээр эерэг хандлагатай бөгөөд хатуужилтай байвал гэр бүлийн харилцаагаа хамгаалж чадна.

Хумх: Боломжийн хэмжээнд санхүүгийн байдлаа дээшлүүлэх магадлалтай. Хүсэл тэмүүлэл их байх тул таны сэтгэлд хайр дурлалын хүчтэй шуурга үүснэ. Хайр дурлал таныг өөртөө итгэлтэй болно. Энэ өдөр таны хойшдын хувь заяанд нөлөөлөх хүнтэй танилцах магадлалтай. Та сайн муу янз бүрийн харилцааны хооронд шилжсээр байна.

Загас: Өнөөдөр цаг зав гарган найз нөхөдтэйгөө уулзаж хөгжилдөх эсвэл ажил хэргийн түнштэйгээ сайхан ярилцахад тохиромжтой. Хууч өвчтэй хүмүүс сарын эхээр болгоомжтой байх хэрэгтэй. Амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтнээ гаднын хортой нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Сэтгэл санаа ч эмзэг байх бөгөөд найз нөхөдтэйгөө харилан итгэлцлийн яриаг илэн далангүй өрнүүл.

Таны сурталчилгаа