Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хоёрдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгож нарийн мэргэжлийн 17 төрлийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд эхлүүллээ. Энэ хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд 180 орчим ахмад настанг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамрууллаа.
Үргэлжлүүлэн бүх дүүргүүдэд хийгдэх бөгөөд УНТЭ, ХӨСҮТ, Хоёрдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд баг болон ажиллаж үзлэг, эмчилгээг хийх юм. 17 төрлийн үзлэг оношилгоонд:
Дотоод шүүрэл булчирхайн үзлэг
Мэдрэл судлалын үзлэг
Мэдрэлийн мэс заслын үзлэг
Сэтгэц судлалын үзлэг
Уушги, харшлын үзлэг
Хэвлийн эхо үзлэг
Ходоодны дуран
Хоол боловсруулах замын үзлэг
Хэрэх үе судлалын үзлэг
Хэвлийн эхо
Зүрх судасны үзлэг
Зүрхний эхо үзлэг
Зүрхний цахилгаан бичлэг
Бөөрний үзлэг
Бөөрний мэс заслын үзлэг
Чих хамар хоолойн үзлэг
Нүдний үзлэг
Зүрхний эхо үзлэг
Халдвар судлалын үзлэг
Үений мэс заслын үзлэг
Бүдүүн шулуун гэдэсний үзлэг
Амны хөндийн үзлэг багтаж байна.