БИЛГИЙН ТООЛЛЫН 4 2025.02.02 / НЯМ ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ САРЫН НАЙМАН ЦАГААН ХАР БАР ӨДӨР
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Наран ургах, шингэх: 08:18-17:53
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Мод
Аргын тооллын хоёрдугаар сарын 2, Адъяа гараг. Билгийн тооллын 4, Могойг хүлэгч одтой, хар бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 08:18-17:53. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.