Цаг үеийн мэдээ

Өчигдөр Засгийн гзрын ээлжит хуралдаан болсон. Тус хуралдаанаар Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх бүрэн эрхт төлөөлөгчдийг томилсон байна. 

Тодруулбал: АН-ын дарга, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн оруулж ирсэн саналын дагуу Ж.Батзанданг "БЭТ"-ээр томилжээ. 

Харин УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өөрийн твиттер хуудаснаа "Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчирах үүрэг хүлээв" хэмээн жиргэсэн байна. 

Таны сурталчилгаа