2025 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Буруу зуршлуудаасаа хагацах төлөвлөгөө хэрэгтэй. Биеэ эрүүлжүүлэх арга хэмжээ ав. Эргэн тойронд үүсэх таатай нөхцөл байдал цаашид гарч мэдэх байсан саад бэрхшээлүүдээс таныг хамгаална. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх үедээ итгэлтэй байх нь чухал. Од эрхсийн нөлөө дотоод сэтгэлээ илүү сонсохыг зөвлөж байна.
Үхэр: Шинэ ажил эрхлэх, нэмэлт орлого олох зэрэгт од эрхэс таатай нөлөөлнө. Урьд нь хийж чадахгүй гэж бодож байсан зүйлийг өнөөдөр ядах юмгүй амжуулна. Өнөөдөр залуу хүмүүс хайр сэтгэлийн сайхан учралыг мөрөөднө. Хосуудын харьцаа энгийн үеэс илүү гүн гүнзгий тогтвортой байдалд шилжинэ.
Ихэр: Эрүүл мэнддээ анхаарал тавь. Эрүүл мэндийн байдалдаа зөв онош тогтоолгох гэсэн хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой үе. Ойр дотнын хүмүүсийнхээ сэтгэл санааг сайн ойлгох шаардлага үүснэ. Од эрхсийн нөлөө таныг зарим талаар хайнга хэнэггүй болгох магадлалтай. Хэлэх үгээ сайн бодохыг хичээ.
Мэлхий: Таны ажилсаг зан чанарууд мэргэжлийн хувьд эрчимтэй өсөж дэвжих үндэс суурь болно. Өнөөдөр сонирхолтой танилтай болж, ажилдаа амжилт олно. Аялал жуулчлалаар явах, оршин суугаа газраа өөрчлөх зэрэгт таагүй. Эрүүл мэнддээ анхааралтай хандаарай.
Арслан: Зорьсон ажлаа амжилттай сайн дуусгавал мөнгөн шагнал авч магадгүй. Ямар ч нөхцөл байдалд ухаалаг хандах юм бол та хүслээ бүрэн биелүүлж чадна. Гэхдээ нөхцөл байдлыг хэт сайхнаар төсөөлөн, өөрийнхөө боломжийг дэндүү өндрөөр дүгнэх хэрэггүй. Өнөөдөр хайнга, болгоомжгүй байх нь алдаа гаргахад нөлөөлнө.
Охин: Өнөөдөр ямар ч хэцүү зүйл гарсан сэтгэлээр бүү уна. Идэвх зүтгэлээрээ та санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Гэхдээ хүч тэнхээгээ хямгад.Танд шинэ салбарт хүчээ сорих санал ирнэ. Нөхцөл байдлыг судалсан бол зөвшөөрөхөд алдахгүй байх. Учир нь энэ ажил ирээдүйд үнэ цэнтэй байна.
Жинлүүр: Хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ санаа тавивал тохиромжтой өдөр. Таагүй мэдээг хэт эмзэглэлгүй хүлээн авахыг хичээ. Од эрхсийн эрхшээлээр шинэ ажил эхлэхэд бүтэмжгүй байна. Гэхдээ өмнө нь гаргасан хичээл зүтгэлээ үр дүнтэй болгохын тулд дутуу ажлаа дуусгах шаардлага тохиолдох магадлалтай.
Хилэнц: Сайтар төлөвлөсөн үйл ажиллагаа бүтэлгүйтэж, харин эсрэгээрээ бэлэн бус байсан үйлдэлд амжилт гаргаж мэднэ. Эд материаллаг байдалтай хамаатай асуудал дээр бусад хүмүүсийн зүгээс хууран мэхлэлт, ёс бус үйлдэл гарч болзошгүй. Гэнэтийн саад тулгарч болзошгүй. Чухал бичиг баримт, хувийн эд зүйлсээ хямгад.
Нум: Албан тушаал дэвшиж магадгүй. Энэ нь танд маш их урам зоригийг илгээх болно. Гэхдээ удирдлага доор байдаг хүмүүстэй харьцахад хэцүү байна. Дотоод зөрчилдөөнтэй үед янз бүрийн хүмүүстэй хэрхэн харьцах вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө хяналтад байлга. Сонор сэрэмжтэй бай. Сайн танихгүй хүмүүст бүү итгэ.
Матар: Хуучны анд нөхөд эсвэл ажлын түншээсээ сайн мэдээ хүлээн авч магадгүй. Өнөөдөр та ажил хэрэгч байж тулгамдсан асуудлаа өвөрмөц аргаар шийднэ. Гэхдээ үдээс хойш эрч хүч буурч, ойр дотнынхонтойгоо муудалцаж болзошгүй. Танд атаархагчдын үйл ажиллагаа идэвхжих магадлалтай тул хов живд автах хэрэггүй.
Хумх: Таны цаашдын ажил амьдралын хувь заяатай холбоотой томоохон бизнес төсөл гарч ирж магадгүй. Дотнын хүмүүс болон сайн мэргэжилтний зөвлөгөө ашиг тустай үе. Ахуй амьдралын чанараа дээшлүүлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагаа амжилттай байна. Хайр дурлал таныг өөртөө итгэлтэй болно.
Загас: Хэдийгээр та бусдыг өөртөө татах гайхалтай чадвартай ч үүнийгээ хэтрүүлэх үнэлэх хэрэггүй. Олон нийтийн өмнө яриа танилцуулга хийх бол өөгүй харагдах нь чухал байна. Таны бэлтгэл зохих ёсондоо байгаа эсэхийг сайн шалгаарай. Худалдаа наймаа хийх хүмүүс судалгаа сайн хийснээр санхүүгийн ээдрээтэй асуудлаа шийднэ.