Цаг үеийн мэдээ

ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ: АНХААРУУЛГА

ЗОРЧИГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Төв аймагт цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч байна. Үүний улмаас авто замд халтиргаа гулгаа үүсэж, замын үзэгдэх орчин хязгаарлагджээ.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу чиглэсэн тууш замд авто осол гарсан тул тус чиглэлийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.

Зорчигч та бүхэн нисэх буудлаас Улаанбаатар хот руу зорчихдоо Төв аймгийн замыг сонгон, онцгой анхаарал, болгоомжтой зорчино уу!

Таны сурталчилгаа