Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 9 2025.02.06 / ПҮРЭВ ГАРАГ 

ӨВЛИЙН АДАГ САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААН МОРЬ ӨДӨР 

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ 

Наран ургах, шингэх: 08.13-18.00 

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Төмөр 

Аргын тооллын хоёрдугаар сарын 6, Бархасбадь гараг. Билгийн тооллын 9, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаан морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:13-18:00. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа