“Рио де Жанейро-2016” олимпын хүрэл медаль, ДАШТ-ий хошой хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг-д дахин аваргаллаа. Тэрбээр энэ удаад бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан бөгөөд тавдугаар тойрогт ОУХМ Ганбаатарын Наранцэцэгийг нэмэлт цагт ялсан. Энэ жинд 2025 оны шинэхэн улсын аварга өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальтай Ж.Анударь оролцоогүй. Түүнийг эзгүйд мөнгөн медалийг World Masters-ийн мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хүртсэн бол хүрэл медалийн болзлыг “Гүрү” дожоны Жамъянгийн Энхбулаг хангасан байна.