Өвлийн хүйтэн салхи сийрэг амьсгал авах завгүй "Хүчит шонхор" зах иргэдийн хөлд дарагджээ. Цагаан сарын бэлтгэлээ базаах эхний алхам Хүчит шонхор захаас ийн эхэлжээ. Гурил, махаа үүрч, тавгийн ууцаа зөөсөн иргэд, ачааны машинаа эгнүүлэн зогсох ченж нар. Тавгийн ууц, өвчүү хүмүүсийн сонирхлыг татах ч худалдан авалт нь төсөөлснөөс бага байгааг худалдаачид ярьж байлаа.
Энэ жилийн цагаан сарын ууц өмнө жилүүдээс илүү үнэтэй байна гэдгийг иргэд хэлж байв. Мах, буузны гурил худалдаж авах нь харьцангуй амархан байхад, тавгийн ууцын үнэ хэд хэдээр үсрэх болсон нь заримыг нь бухимдуулсан аж. “Амьдралаас тасархай үнэтэй зарж байна” гэх иргэдийн бухимдал, нөгөө талаасаа хүссэн үнээ хэлэх худалдаачдын эрх.
Тавгийн ууцын үнэ энэ жил 250 мянгаас нэг сая төгрөгийн хооронд хэлбэлзэж, дунджаар 400-500 мянган төгрөг болж байна. 40-өөс дээш кг-тай ууц сая төгрөг рүү дөхөж байна. Зарим нь давах ч тохиолдол харагдана. Өвчүүний үнэ ч эрс өсжээ. Нэг кг өвчүү 16 мянган төгрөг болж, 23 кг өвчүү 368 мянган төгрөгийн үнэтэй зарагдана. Үүнтэй зэрэгцэн худалдаачид болон худалдан авагчид хоорондоо үнээ тохируулахад бэрхшээлтэй байна. Нэг худалдан авагч “500 мянган төгрөгөөр дундаж ууц авлаа, зарим нь хэт өндөр үнэтэй байна” гэж байв.
Махны үнэ ч нэмэгдсэн бөгөөд энэ нь худалдан авалт буурахад нөлөөлсөн байна. Нэрээ нууцлахыг хүссэн махны худалдагч “Хонины ястай мах нэг кг-ыг 15,500-16,000 төгрөгөөр зарж байна. Энэ жил шинэ хонины мах олдохгүй, бөөний үнэ нь 14,500 төгрөгөөс буурахгүй байна” хэмээв.
Махны үнэ баяр ойртох үед нэмэгдэх нь олон жилийн туршид хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт боловч энэ жилийн өвөл хүйтэн байсан тул махны нийлүүлэлт багассан байна. Нийлүүлэлт буурснаар худалдан авалт ч мөн хумигдсан гэдгийг худалдаачид онцолж байв. Өнгөрсөн өвлийнх шиг хүндэрсэн өвөл байгаагүй ч, орон нутгаас нийлүүлэлт багассан нь үнэ өсөхөд нөлөөлжээ.
Иргэдийн цагаан сарын бэлтгэл энэ жил тодорхой хэмжээний хүндрэлтэй үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцэн хүн бүрийн тавгийн мах, ууцны үнэ, нийлүүлэлт нь хүндхэн сонголт болж байна.
2025-02-06
махны үнэнд хүйтэн дулаан огт нөлөөлхгүй гол нөлөө нь Ган Зуд болвол их хэмжээгээр малаа нядалдаг Мөн Мах экспорт ковотгүй болсоноор маш их мах намар хямд бхад нь үйлдвэрүүдэд очоод зах зээлд нийлүүлэлт багассан Мөн Хоршооны зээл авж ноднин уржинангын зуданд малаа алдсан хүмүүс амьд мал их авах болсон Хоршооны зээлээр хэрэглээ болон бусад зүйлээ болгочихоор иргэд мэдээж малаа зарах сонирхолгүй жаахан
2025-02-06
Ongorson jiliin zudand mash ih malaa aldsan shuu dee Mal ers tsoorson hooson ezengui blson ovoljoo havarjaa ch haragdah blson