Цаг үеийн мэдээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэрэг гурав дахь өдрөө хэлэлцэгдэв.

Шүүхийн өмнөх шийдвэрээр тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан ч давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.

Өнөөдөр шүүх З.Энхболдын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа. Харин Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцож шийтгэв.

Таны сурталчилгаа