Цаг үеийн мэдээ

Домогт хөлбөмбөгчин Криштиано Роналдогийн хүү Криштиано Жуниор Саудын Арабын Аль-Наср клубын залуучуудын багт тоглож, авьяас чадвараа гайхуулж байна. Тэрээр саяхан Ал-Иттихад клубын эсрэг тоглолтод 10 гоол оруулж, шуугиан тариад байна.

Криштиано Жуниор: Аавынхаа замналаар гялалзаж буй ирээдүйн од

Одоогоор 13 настай Криштиано Жуниор хөлбөмбөгийн анхны академиа Аль-Наср-аас эхлүүлсэн бөгөөд залуусын түвшиндээ гайхалтай амжилт гаргаж байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна. Түүнийг аавынхаа замналаар амжилттай алхаж, ирээдүйд дэлхийн шилдэг тоглогчдын нэг болно хэмээн хөлбөмбөг сонирхогчид өндрөөр үнэлж буй.

Энэ үеэр түүний аав Роналдогийн талаар нэгэн сонирхолтой шуум гарч эхэлжээ. Тодруулбал, тэрээр Аль-Наср клубын хувьцаа эзэмшигч болж, цаашлаад өөрийн гэсэн хөлбөмбөгийн клуб байгуулж магадгүй гэсэн яриа гарч байна. Хэрэв энэ үнэн бол Роналду зөвхөн тоглогчийн хувиар бус, удирдлагын түвшинд ч хөлбөмбөгийн ертөнцөд өөрийн байр суурийг бэхжүүлэхээр төлөвлөж байгаа бололтой.

Хөлбөмбөгийн ертөнцөд шинэ залуу од тодорч, ирээдүйн суперстар болох замдаа эргэлт буцалтгүй орсон нь Криштиано Жуниорын энэ амжилтаас харагдаж байна. Түүний цаашдын тоглолт, амжилтыг хөлбөмбөг сонирхогчид анхааралтай ажиглах нь гарцаагүй.

Таны сурталчилгаа