Цаг үеийн мэдээ

2025 оны NBA-ийн солилцооны цонх 2-р сарын 6-нд өнөөдөр хаагдаж байна. Одоогийн байдлаар NBA-гийн ирээдүйг өөрчилж болохуйц томоохон солилцоонууд болоод байна. Тэдгээрийг танилцуулъя.

Лука Дончич Лос-Анжелес Лэйкерс рүү шилжиж Энтони Дэвис Даллас руу...

Лука Дончичийг Лос-Анжелес Лэйкерс багт шилжүүлэх томоохон наймаа хийгдсэн. Энэхүү солилцооны хүрээнд Дончич Лэйкерс багт, харин Энтони Дэвис Даллас Маверикс багт шилжсэн байна. Энэ солилцоо нь NBA-ийн түүхэнд хоёр од тоглогчийн хоорондох хамгийн том солилцооны нэг гэж тооцогдож байна. 

Жимми Батлер Голден Стэйт Уорриорс багт...

Майами Хит багийн од тоглогч Жимми Батлер Голден Стэйт Уорриорс багт шилжсэн байна. Энэхүү солилцооны хүрээнд Батлерийн гэрээг 2 жил, 121 сая ам.доллараар сунгажээ. Майами Хит баг нь Батлерийн оронд Эндрю Уиггинс, Деннис Шрёдер, Кайл Андерсон болон 2025 оны эхний шатны хамгаалагдсан сонголтыг авсан байна. 

Брэндон Инграм Торонто Рэпторс багт...

Нью Орлеанс Пеликанс багийн тоглогч Брэндон Инграм Торонто Рэпторс багт шилжсэн байна. Энэхүү солилцооны хүрээнд Брюс Браун Жр., Келли Олиник, 2025 оны эхний шатны сонголт болон 2025 оны хоёрдугаар шатны сонголтыг Нью Орлеанс Пеликанс багт өгсөн байна. 

Де'Аарон Фокс Сан Антонио Спөрсийг зорьж, Зак Лавинь Хаадуудын эгнээнд..

Сакраменто Кингс багийн од тоглогч Де'Аарон Фокс Сан Антонио Спёрс багт шилжсэн байна. Энэхүү солилцооны хүрээнд Спёрс баг Фоксыг Вектор Вембаньяма болон ахмад тоглогч Крис Полтой хамтран тоглуулах боломжтой болжээ. Сакраменто Кингс баг нь Фоксын оронд Зак Лавин, Сиди Сисоко болон хэд хэдэн драфтын сонголтыг авсан байна. 

Лэйкерс төвийн тоглогчийн асуудлаа шийдэв...

Лос-Анжелес Лэйкерс баг Чарлотт Хорнетс багтай солилцооны гэрээ байгуулж, шинэ төв тоглогч Марк Уильямсыг авсан байна. Энэхүү солилцооны хүрээнд Лэйкерс багийн залуу хамгаалагч Далтон Кнехт, ахмад тоглогч Кэм Реддиш, 2031 оны хамгаалагдсан эхний шатны сонголт болон 2030 оны сонголтын солилцоог Чарлотт Хорнетс багт өгсөн байна.

Милуоки Миддлтоноо явуулав

Милуоки Бакс баг Вашингтон Уизардс багтай солилцооны гэрээ байгуулж, 33 настай од тоглогч Крис Миддлтоныг Вашингтон руу шилжүүлжээ. Энэхүү солилцооны хүрээнд Бакс баг Кайл Кузма, Патрик Болдуин болон 2-р шатны драфтын сонголтыг авсан байна. Миддлтон нь Милуоки Бакс багийн түүхэнд 12.5 улирал тоглож, 2021 оны NBA аварга шалгаруулах тэмцээний түрүүг хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд клубын түүхэнд гурван удаа All-Star тоглолтод оролцсон байна. 

Лонзо Болл Чикаго Буллс багтай гэрээгээ сунгав

Чикаго Буллс багийн тоглогч Лонзо Болл багтайгаа 2 жил, 20 сая ам.долларын гэрээг сунгасан байна. 

Эдгээр солилцоонууд нь багуудын бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлтүүдийг авчирсан бөгөөд улирлын үлдсэн хэсэгт багуудын амжилтанд хэрхэн нөлөөлөхийг харах сонирхолтой байна.

Таны сурталчилгаа