Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газраас онцын шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхаарууллаа. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Төв аймгийн Зуунмод сумын нутагт 17 м/с, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 20 м/с, Өмнөговь аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт 21.2 м/с хүртэл цасан шуурга шуурч байна. Өнөө шөнө /2025.02.05-06/ Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн баруун хэсэг, зүүн аймгийн нутгаар 18-20 м/с, зарим үед секундэд 24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа тул аюулгүй байдлаа хангаж, хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна.

Таны сурталчилгаа