Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын “Бүх оддын тоглолт” энэ сарын 7, 8-нд “Юү Жи Арена” болох билээ.
“Бүх оддын тоглолт”-ын эхний өдөр буюу маргааш “Холимог оддын тоглолт”, ур чадвар, холын зайн шидэлт, хүүхдийн уралдаан, слэм данк болон өсөж яваа залуу тамирчдын тэмцээнийг зохион байгуулах юм.
30 дахь жилийн “Бүх оддын тоглолт” энэ сарын 8-ны 14:30 цагт лигийн шилдэг тоглогчдын фэнүүддээ гарын үсэг зурах үйл ажиллагаагаар эхэлнэ. Тэгвэл 16:00 цагт албан ёсны нээлт болж, улмаар эмэгтэй “Бүх оддын тоглолт”-ын эхний үеийн тоглолт болох юм. Энэ хүрээнд дээд лигийн 30 жилийн түүхэн дэх 30 шилдэг тоглогчийг алдаршуулж, хүндэтгэл үзүүлэх аж.
Бүх оддыг тоглолтод оролцох тамирчид
Эрэгтэйчүүдийн санал асуулгыг О.Эрдэнэцогт, А.Азбаяр нар тэргүүлж, багаа сонгох эрхтэй болсон юм. Улмаар үзэгчдээс хамгийн олон санал авсан 28 тоглогч хоёр баг болон хуваагдсан. “Хасын Хүлэгүүд” багаас сонгогдсон Б.Билгүүн бэртлийн улмаас өөрийн хүсэлтээр энэхүү тоглолтод оролцохоос татгалзсан бөгөөд түүний оронд “Эс Жи Апэс”-ийн легионер Крис Клайбөрн талбайд гарахаар болов. Харин эмэгтэйчүүдээс хамгийн олон санал авсан Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг нар тодорсон бөгөөд тэд драфтаар багаа бүрдүүлэв.
Эрэгтэй
Цогтоогийн баг
О.Эрдэнэцогт /Би Си Эйч Найтс/
Т.Ууганбаяр /Бишрэлт Металл/
М.Өлзий-Орших /Эс Жи Апэс/
Пендарвис Уильямс /Би Си Эйч Найтс/
А.Энхбаясгалан /Бишрэлт Металл/
Б.Тулуй /Эс Жи Апэс/
Даймонд Стөүн /Завхан бродерс/
Байрон Уэсли /Бишрэлт Металл/
Т.Санчир /Налайх Бизон/
Н.Ганбаатар /Эс Жи Апэс/
Б.Энх-Амгалан /Завхан бродерс/
Б.Энхсайхан /Сэлэнгэ Бодонс/
Д.Дөлгөөнмөрөн /Би Си Эйч Найтс/
Л.Авирмэд /ИНҮТ ТЛЖ/
Азаагийн баг
А.Азбаяр /Хасын хүлэгүүд/
Жастин Мосс /Налайх Бизон/
Б.Барсболд /Хасын хүлэгүүд/
Г.Болор-Эрдэнэ /Эрдэнэт Майнерс/
Ч.Ихбаяр /Хасын хүлэгүүд/
Э.Саруул-Эрдэнэ /Хасын хүлэгүүд/
Н.Батбаяр /Сэлэнгэ Бодонс/
М.Баасандорж /Завхан бродерс/
Жордан Толберт /Хасын хүлэгүүд/
Жеантал Силла /Сэлэнгэ Бодонс/
Э.Дорж-Арилд /Эрдэнэт Майнерс/
У.Дөлгөөн /Дархан Юнайтед/
О.Содонжамц /Дархан Юнайтед/
Крис Клайбөрн /Эс Жи Апэс/
Эмэгтэй
Ариукагийн баг
Б.Ариунцэцэг /Улаанбаатар Амазонс/
Т.Үлэмж /Омни Хүлэгүүд/
Б.Болор-Эрдэнэ /Аравт/
Б.Өнөрзаяа /Аравт/
Ө.Индра /Омни Хүлэгүүд/
Кристина Кинг /Омни Хүлэгүүд/
М.Булбул /Омни Хүлэгүүд/
М.Анужин /Омни Хүлэгүүд/
Б.Солонго /Аравт/
Амара Коулмэн /Аравт/
М.Сэргэлэн /Аравт/
Н.Тунгалаг /Аравт/
Ж.Иштаяа /М Винкс/
Ч.Уртнасан /Улаанбаатар Амазонс/
Нандиагийн баг
Н.Нандинхүсэл /Улаанбаатар Амазонс/
Э.Нарангоо /М Винкс/
Ц.Болорцэцэг /Улаанбаатар Амазонс/
Грейс Берг /Улаанбаатар Амазонс/
Б.Цацрал /Хүлэгүүд/
Э.Чимэддолгор /Аравт/
А.Хонгорзул /Мон Пон/
Б.Гэрэлмаа /М Винкс/
Б.Номин /Скорпионс/
Лин Микаэла /М Винкс/
Н.Эрдэнэмаа /Улаанбаатар Амазонс/
Н.Номин-Эрдэнэ /Скорпионс/
Б.Болор-Эрдэнэ /Улаанбаатар Амазонс/
У.Содцэцэг /М Винкс/
Гурван онооны шидэлтийн тэмцээн
2024-2025 оны улирлын “Бүх оддын тоглолт”-ын хүрээнд болох гурван онооны тэмцээнд зургаан тоглогчийг сонгожээ. Эдгээрээс “Майнерс”-ын Н.Золжаргал таван удаа түрүүлсэн. Зургаа дахиа түрүүлэх үү гэдгийг харна. Тэгвэл үзэгчид Н.Батбаяр, Ц.Санчир, Э.Саруул-Эрдэнээс нарыг нэрлэж байгаа юм. Харин эмэгтэйчүүдийн Э.Чимэддолгор, А.Сарантуяа, Ц.Болорцэцэг нарыг түрүүлэх тамирчны тоонд нэрлэв. Тоглогчдыг танилцуулъя.
Эрэгтэй
Э.Саруул-Эрдэнэ /Хасын Хүлэгүүд/
Н.Золжаргал /Эрдэнэт Майнерс/
Терран Петтевэй /Дархан Юнайтед/
Н.Батбаяр /Сэлэнгэ Бодонс/
Ц.Санчир /Эс Жи Апэс/
А.Баярхүү /М Хөгжлийн лигийн аварга/
Эмэгтэй
А.Сарантуяа /Хасын Хүлэгүүд/
Э.Чимэддолгор /Аравт/
Майкла Портер /М Винкс/
Г.Эрдэнэбилэг /Скорпионс/
Ц.Болорцэцэг /Улаанбаатар Амазонс/
И.Долгор /М Хөгжлийн лигийн аварга/
Ур чадварын тэмцээн
Энэ тэмцээнд эмэгтэйчүүдээс Ө.Индра түрүүлэх үү, Н.Нандинхүсэл үү гэдгийг харах боломжтой. Үзэгчид дээрх хоёр тоглогч дээр таавраа уралдуулж буй юм. Харин эрэгтэйчүүдийн өрсөлдөөн нэлээд анхаарал татаж байна. Оролцогчдыг танилцуулъя.
Эрэгтэй
Б.Барсболд /Хасын Хүлэгүүд/
Г.Болор-Эрдэнэ /Эрдэнэт Майнерс/
Б.Энхсайхан /Сэлэнгэ Бодонс/
Л.Өсөхбаяр /М Хөгжлийн лигийн аварга/
Т.Ууганбаяр /Бишрэлт Металл/
М.Өлзий-Орших /Эс Жи Апэс/
Б.Төгөлдөр /Би Си Эйч Найтс/
Эмэгтэй
Ө.Индра /Омни Хүлэгүүд/
Н.Тунгалаг /Аравт/
Б.Гэрэлмаа /М Винкс/
Х.Майжаргал /М Хөгжлийн лигийн аварга/
О.Заяа /Скорпионс/
Н.Нандинхүсэл /Улаанбаатар Амазонс/
Э.Анхтуяа /Мон Пон/
Холимог оддын тоглолт
Маргааш эхлэх “Холимог оддын тоглолт”-д оролцох хоёр багийг улсын арслан Ц.Бямба-Отгон, уран барилдаант начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Э.Батмагнай нар ахална. Тэд багаа хэрхэн бүрдүүлснийг хүргэе. Улсын арслан Ц.Бямба-Отгоны багийг хөгжмийн зохиолч Н.Халиун, Э.Батмагнай начны багийг Б.Чинбат дасгалжуулна. Багуудын бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Цэнхэр баг
Улсын арслан Ц.Бямба-Отгон
Жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр
“Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва
“Хү” хамтлагийн соло гитарчин А.Жамбалдорж
Жазз дуучин Н.Наранбаатар
Жүжигчин Р.Отгонбаяр
Тулаанч Ангууч буюу Б.Баттөр
Дуучин Ука буюу Д.Уламбаяр
Комедиан У.Содхүү
Жүжигчин Э.Батнямбуу
“Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны оролцогч Tами буюу Э.Баттамир
Волейболын дээд лигийн “Эрчим” багийн тоглогч Г.Хонгорзул
“Гала” хамтлагийн дуучин Г.Болороо
Фокс хамтлагийн дуучин Д.Халиун
Ногоон баг
Монгол Улсын Начин Э.Батмагнай
Фантастик продакшны жүжигчин Б.Тамир
Youtuber Gremix буюу М.Ганбаяр
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны оролцогч М.Билгүүн
Реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэг
Жүдо бөхийн тамирчин, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг
“Хү” хамтлагийн дуучин, морин хуурч Энхүүш буюу Б.Энхсайхан
Дуучин Э.Минжинсор
“Гала” хамтлагийн дуучин Ч.Уранхолбоо
Жүжигчин О.Энхтуул
Жүжигчин Jiminee буюу Ц.Номин
Бүжигчин, хөтлөгч Kaizeneo
“Гарц” киноны жүжигчин Ц.Давааням
Волейболын лигийн Үнэ цэнтэй тоглогч Б.Баярсайхан