Цаг үеийн мэдээ

2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хоёрдугаар сарын 5-ыг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нийт 13799 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Үүнээс 289 хүн цана чарганаас унаж бэртсэн шалтгаанаар тусламж үйлчилгээ авсан байна. Эдгээр хүмүүсийн 165 нь 0-18 насны хүүхдүүд байсан бол 133 эрэгтэй, 156 нь эмэгтэй хүн байжээ.   

Таны сурталчилгаа