Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах Монгол Улсын начин Батаахүүгийн Ганбаатарын нэрэмжит бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ.
Тус барилдаан хоёрдугаар сарын 08-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөх хүч үзэх уг барилдаанд оролцох бөхчүүдийг цахимаар бүртгэж байна.
Барилдаанд оролцох хүсэлтэй бөхчүүд бүртгэлээ хугацаанд нь баталгаажуулж, шаардлагатай мэдээллээ зөв оруулахыг анхаарна уу.