Гэр бүлийн зургаан гишүүнээ угаарын улмаас алдсан 17 настай хүү өнөөдөр /2025.02.06/ төрийн ордны гадна мэдээлэл хийлээ.
Юугаа ч мэдэхгүй миний жаахан дүү нарт ийм зүйл тохиолдлоо. Дүү нар маань 6, 9, 15, 17 насны хүүхдүүд байсан. Ээж минь 1983 онд төрсөн, гэрт хамт байсан манай ах ээжээс 4-5 ах хүн. Ахын бага охин ь мөн байсан. Цэргийн ангиас намайг чөлөө өгч явуулаад гэрт ирээд мэдсэн. Гэрт ирэхэд таваг засчихсан байсан. Манай ах намайг тайван байгаарай гэсэн. Юм бодолгүй гэр рүү ороход манайхан ээж гурван дүү, Сүхээ ах нь, Сарнай угаараас болоод бурхан болчихлоо гэсэн.
Цэргээс халагдах тушаал өчигдөр ирж байгаа гэсэн. Сайжруулсан түлш дандаа түлж байсан. Манай ах, эгчээс мэдүүлэг авсан байна лээ. Мэдээлэл өгч болохгүй шүү гэж гарын үсэг зуруулсан гэж сонссон. Улсаас таван сая төгрөг өгсөн байна лээ. Нэг удаагийн буцалтгүй тусламжаар. Нэг хүнийг 800 мянган төгрөгөөр бодсон.
Taivnaa
2025-02-06
Arai doromjlol uu bas