Цаг үеийн мэдээ

Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний “ЭКСИМ” үндэсний нэгдсэн холбооноос "Монгол эв нэгдэл" төслийг 21 аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байна. 

Төслийн санаачлагч ТУЗ-ийн дарга Г.Гангамөрөн, МУГЖ, Дуучин Т.Баясгалан, МУГЖ дуучин С.Жавхлан нар аймгийн үндэсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзахаар Найрамдлын Дархан хотод мориллоо. 

"Монгол эв нэгдэл" төсөл нь худалдаа үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, тулгамдаж буй асуудал, гарц гаргалгааны талаар санал бодлоо хуваалцах юм. Энэ үеэр "Гавьяатын найр" тоглолтоо Залуучууд театрт үнэ төлбөргүй тоглоно.

Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 1475 гаруй аж ахуйн нэгж, хоршоолол үйл ажиллагаа явуулж 6155 гаруй иргэнийг ажлын байраар хангаж байна.

2024 оны байдлаар бизнес регистрийн санд 196 хоршоо бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 125 хоршоо байна.

Таны сурталчилгаа