XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд эхлэн зохион байгуулагдаж байна.
Өсвөрийн бөхийн барилдаанд 300 бөх гурван насны ангиллаар барилдаж түрүү, үзүүр, шөвгийн бөхчүүд шалгарсан юм.
Ирэх даваа гараг буюу 02 дугаар сарын 24-нд 11:00 цагаас уламжлал ёсоор Тарвалин хийдийн нэрэмжит Сумын цолтон залуу бөхчүүдийн, 02 дугаар сарын 25-ны мягмар гарагт 11:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанууд тус тус болно.
Битүүний өдрийн Улс аймгийн цолтой бөхийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн урьдчилсан шатны барилдаан 02 дугаар сарын 26-ны лхагва гарагт 11:00 цагаас эхэлж, хоёр давсан бөхчүүд болон чансааны оноог харгалзан аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийг Битүүний өдрийн бөхийн барилдаанд бүртгэнэ.
Могой жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны 1-2-ын даваа 02 дугаар сарын 27-ны пүрэв гарагт 13:00 цагт эхэлж, 3-8-ын даваа 02 дугаар сарын 28-ны баасан гарагт 13:00 цагаас үргэлжилнэ.
Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэнэ.
Жич: Тасалбарыг хоёрдугаар сарын 25-ны 10:00 цагаас www.shoppy.mn -ээр борлуулна.