Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны А/01 дүгээр тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны А/02 дугаар захирамжаар баталсан “Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ”-г энэ сарын 14, 15, 22, 23-ны өдрүүдэд хийж, угаалга цэвэрлэгээг гурван удаагийн давтамжтай зохион байгууллаа. Нийт их цэвэрлэгээний хугацаанд өссөн дүнгээр 25.471 урт метр хайс, хашлага, 2067 замын тэмдэг тэмдэглэгээ, 192 автобусны буудал, 60 тоглоомын талбай, 671 хогийн сав, 479 сандал, есөн хөшөө дурсгал, нэг нүхэн гарцыг тус тус угааж цэвэрлэлээ.

Их цэвэрлэгээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх 29 хэлтэс, албадын 340 албан хаагч, худалдаа үйлчилгээний 1.580 аж ахуйн нэгжийн 4.215 ажилтан, 282 сууц өмчлөгчдийн холбоодын 668 ажилтан, 3500 иргэн, зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 14 байгууллага нийт 271 хүний бүрэлдэхүүнтэй оролцов. 

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 20 хүний бүрэлдэхүүнтэй “Иргэдийн бүлэг” байгуулж, нийтийн эзэмшлийн 78 гудамж, зам талбайн түүвэр хог хаягдлыг цэвэрлэв. Нийт ногоон байгууламжийн 877.966 ам.метр талбай, гуу жалга бүхий 509.400 ам.метр талбай, 8000 ам.метр үерийн далан шуудууны хог хаягдлыг цэвэрлэж, 4.5 сая ам.метр талбайгаас 108.5 тонн хог хаягдлыг цэвэрлээд

Хог хаягдлыг дүүргийн хог тээвэр хариуцсан дөрвөн байгууллага 25 рейсээр ачиж тээвэрлэлээ. Их цэвэрлэгээний зар мэдээ, уриалга бүхий гурван постер, хоёр видео шторкийг дүүрэг, хороодын цахим хуудсанд байршуулан олон нийтэд түгээж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг угаалга их цэвэрлэгээнд уриаллаа.

 

Таны сурталчилгаа