Цаг үеийн мэдээ

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА.

МХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд нь МХБХ-ны Дүрмийн дагуу сонгогдсон гишүүний хувиар бие даасан, хараат бусаар ажиллах үүрэгтэй.  Энэ дагуу үнэнч, шударгаар ажиллаж байгаа бөгөөд хөлбөмбөгийн хөгжлийг сааруулж буй аливаа шийдвэр, үйлдэл бүрийг таслан зогсоохын төлөө үргэлжлүүлэн ажиллахыг мэдэгдье.

Сүүлийн үед МХБХ-нд үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан ашиг хонжоо хайгч цөөн хэдэн хүн байгаа бөгөөд тэдэнд Зөвлөлийн гишүүдэд зохион байгуулалттайгаар аливаа шахалт дарамт, сүрдүүлгийг үзүүлэх гэсэн бусармаг үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна.

Үндсэн хуулиар олгогдсон, хүний хувийн шийдвэр гаргах эрхэд хууль бусаар халдах гэсэн энэхүү оролдлогыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүднээс цаашид Зөвлөлийн хуралд зөвхөн Зөвлөлийн гишүүд оролцохыг мэдэгдье.

Таны сурталчилгаа