Монголын сагсанбөмбөгийн шигшээ баг өнөөдөр Азийн аваргын хамгийн хариуцлагатай тоглолтоо Японы багийн эсрэг хийж байна. Эхний хагаст 46-44 харьцаатай Японы шигшээ багийн тэргүүллээр дуусав.
Японы шигшээ багийн тоглогч Алекс Кирк 15 оноо 10 самбараас бөмбөг авалтаар бүх тоглогчдыг тэргүүлж байна. Монголын шигшээгээс Алтангэрэлийн Азбаяр 11 оноо, 3 самбар, 2 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүллээ. Тоглолтын шийдвэрлэх хоёр үеийн сагсанбөмбөг үлдлээ.