Цаг үеийн мэдээ

Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутгаар тэнгэр бүрхэг, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын нутгаар бага зэргийн цас орж зогссон байна.

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр Мөрөн-Булган чиглэлийн авто замын 16 дахь км-т шар усны үер буусан тул авто замын засвар, арчлалт хариуцсан байгууллагаас 1 техниктэй 4 ажилтан ажилласан байна.

Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хаагдсан зам, даваа байхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Жолооч та бүхэн хол, ойрын замд халтиргаа гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан хамгаалах бүсээ зүүж, гэрлээ шилжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Таны сурталчилгаа