Цаг үеийн мэдээ

Сар шинийн баяраар хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөс сэрэмжлүүлж байна

Сар шинийн баярын өдрүүдэд хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна. Баярын үеэр хоол хүнсний ариун цэвэр, хадгалалт, хэрэглээнд онцгойлон анхаарах шаардлагатай.

Сэрэмжлэх зөвлөмж:

-Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн баталгаатай газраас худалдан авах

-Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа сайтар угаах

-Аяга, халбага, сав суулга, хэрэгслээ сайтар угааж цэвэрлэх

-Торт, өндөг, хиам, цөцгий, салад, сүү, сүүн бүтээгдэхүүнийг **хөргөгчид 24 цагаас ихгүй хугацаагаар** зөв хадгалах

-Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх

-Савлагаатай ундаа, айргийг ам дамжуулан уухаас зайлсхийх

-Хордлого, халдварын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах

Эдгээр зөвлөмжийг дагаж, эрүүл, аюулгүй баярлахыг зөвлөж байна.

Таны сурталчилгаа