Цаг үеийн мэдээ

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярын өдрүүд тохиож байна. 

- Сар шинийн баярын үеэр монгол түмэн ах дүү, амраг садан учран золгож, айл хотлоор цуглаж, бэлгэ дэмбэрлийг ерөөн, урин цагийн угтдаг билээ.

- Монголчууд уламжлалт баяраараа муу муухай зүйлийг ярихыг цээрлэдэг ч баяраа тэмдэглэх үеэр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зүй ёсны хэрэг юм.

- Сар шинийн баярын өдрүүдэд архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, архинаас үүдэлтэй осол гэмтэл болон өвчлөлтийн тоо өсөх хандлагатай байдаг.

- Тухайлбал, өнгөрсөн жилийн сар шинийн баярын үеэр буюу 2024 оны хоёрдугаар сарын 10-13-ны өдрүүдэд осол гэмтлийн улмаас нас барсан 13 тохиолдол бүртгэгдсэнээс архины хордлогын шалтгаант 5 бүртгэгдсэн байна.

- Иймээс та бүхэн архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Архинд зохистой хэмжээ гэж ҮГҮЙ  

Архи согтууруулах ундаанд ҮГҮЙ гэж хэлцгээе! 

Сар шинийн баярын баяр хөөртэй өдөрлөгт архийг хязгаарлах нь таны эрүүл мэндийг хамгаалж, баярын үнэт мөчүүдийг аюулгүй өнгөрүүлэх нэг алхам юм. Хэрэв та баяр тэмдэглэх гэж байгаа бол хэтрүүлэлтээс зайлсхийж, баярын сэтгэл санааг бүрэн дайчлан шинэлээрэй.

Таны сурталчилгаа