Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт /2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрүүд/ хэрэг бүртгэлтийн 45.142, мөрдөн байцаалтын 3.398 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад 503 хэргийг хүргүүлсэн. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 6;

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 158;

Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 16;

Өмчлөх эрхийн эсрэг 136;

Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 12;

Хүрээлэн байгаа орчны эсрэг 13;

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 146;

Бусад 16 хэрэг байна. 

Мөн 57797 зөрчилд 57169 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 339 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 71 баривчилж, эрх хасаж, 516 иргэнийг торгож, эрх хасаж, 56243 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэсэн байна. Дээрх нийт зөрчлийн шинжтэй үйлдлүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 56695 шийдвэрлэж, шүүхээр 1102 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 5386;

Танхайрах 255;

Хүний биед халдах 451;

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 282;

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 48.966;

Бусад 2457 зөрчил байна.

Хүүхдийн эрхийг зөрчсөн 121 иргэнд 36.300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 282 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Таны сурталчилгаа