Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд нийслэлийн прокурорын газраас "Дашваанжил" компанийн компанийн удирдлага Г, жолооч нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, "Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас одоогоор 18.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан 7 хүний амь нас хохирсон уг хэрэгт "Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч Р нарт "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 6-ны /2025.03.06/ өдөр хийхээр товложээ.

Таны сурталчилгаа